Монголын сайхан орноор

Мөсний баяр, Мөнх Сарьдаг уулын авиралт

Бүрэн хаан уул, Хөвсгөл нуур
Мөнх сарьдаг уул нь Хөвсгөл аймгийн нутагт ОХУ, Монгол улсын хилийн дагуу сунаж тогтсон  Монгол улсын дөрвөн том уулын бүсийн нэг болох Саяны нурууны ноён оргил бөгөөд Далайн түвшнөөс дээш 3491 метрт оршдог. Нутгийн нэр нь Бүрэн хаан уул.
Хөвсгөл нуур нь Монголын хамгийн том, хамгийн гүн  цэнгэг устай нуур юм. Нуур нь 2 сая гаруй жилийн настай, урт 136км, өргөн 36,5км, талбай 1760км.кв, дундаж гүн 138м, хамгийн гүн 267м, усны хэмжээ 380,7км.куб юм. Хөлдөх хугацаа : 12-5 сар
Байгаль далай
Байгаль нуур нь ОХУ ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн)  цэнгэг уст ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно. Байгаль нуурын урт 636 км, их өргөн 79 км,гүн 744,4 м, их гүн 1642 м, эзэлхүүн 23,615 куб м, Далайн түвшнээс дээш 457 метрт оршдог. Байгаль нуурт Сэлэнгэ мөрөн, Баргажин, дээд Ангар голууд цутгаж, Ангар мөрөн эх авдаг. Ольхон арал (буриадаар: Ойхон) Байгаль нуурын хамгийн том арал юм. Эрхүү хотоос 66 км зайд оршино. Эдгээр хоёр нуур нь хоёр улсын хилийн дээсэн дээгүүр  бараа бараагаа харан үзэсгэлэн төгөлдөрөөр ихэрлэн оршдог.

  • Улс: Монгол улс, ОХУ
  • Бүс нутаг: Саяны нурууны Зүүн саян
  • Таатай улирал: 3 – 10 САР
  • Зэрэглэл:
  • Өндөр: 3491 м
  • Хугацаа: 6 өдөр / 5 хоног
  • Зам: Хад асга
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Хостел / Буудалд 2 хоног
    * Гэйст хауст 3 хоног

Хамааралтай Аяллууд

Зүүн тайга, Хорьдол сарьдагийн морин аялал

Та Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн нуруу, Зүүн, баруун тайгаар мориор аялахдаа Монгол Улсын үндэсний цөөнхийн......

Дэлгэрэнгүй

Малчин Оргилын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак түмний өлгий нутаг Баян-Өлгийн аймгийн Алтай таван богдын байгалийн цогц......

Дэлгэрэнгүй

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян......

Дэлгэрэнгүй

Отгонтэнгэр уулын гороо

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён орги......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд