Дэлхийн долоон тивийн ноён оргилуудын нэг, Өмнөд Америк тивийн ноён оргил, далайн түвшнөөс дээш 6962 метрт өргөгдсөн Аконкагуа уул нь Венесуэл, Колумби, Эквадор, Перу, Болив, Аргентин, Чили гэсэн 7 улсын хилийг дамнан 7000 км үргэлжлэх Андын нурууны хамгийн өндөр оргил юм. Аконкагуа уулын авиралтын олон зам бий. Үүнээс бид энгийн зам болох Плаза де мулес, техникийн зам болох Польшийн мөсөн гол гэсэн хоёр үндсэн замыг сонгоно.
Самба, румба, ча-ча бүжиг, хамар сэтлэм үнэртэх шарсан үхрийн мах, торхноос нь хундагалсан шинэхэн дарс, халуун цуст Латин Америкчуудын өлгий нутаг Аргентин улс, Их Андын нуруу таныг хүлээж байна.
Мендозагийн ОУ нисэх буудал, хот хоорондын авто-вокзал дээр уулзана. Буудалд бууна.
Багаж хэрэгсэл шалгах, авиралтын бэлтгэл хангах, авиралтын зөвшөөрөл авах. / Буудал /
Жижиг оврын автобусаар Мендозагаас Пенитентес 3 цаг явна. 2590 м / Буудал /
Пенитентесээс машинаар 10минут явж, Пунте де Вакас хүргүүлнэ. Пунте де Вакасын уулын жимээр 4-5 цаг алхаж, 2950м-т байрлах, Пампа де Ленас кемпэд очно. Ачаа луусанд ачиж явна. / Майханд /
Пампа де Ленасаас 6 цаг алхаж 3240 м-т орших Каса де Пиедра кемпэд ирж хононо. Эндээс Польшийн мөсөн гол болон Аконкагуагийн зүүн нүүр маш сайхан харагддаг. / Майханд /
Каса де Пиедрагаас Плаза Аргентин кемп рүү /4190 м/ 6-7 цаг алхана. Энэхүү хүнд өдрийн дараа тухлаг кемпэд ирж амарна. /Майханд/
Плаза Аргентин /4190 м/ кемп дээр амарч, авиралтын бэлтгэл хангана. Өндөрт дасна. / Майханд /
Плаза Аргентин /4190 м/ - аас өндөр авалт хийнгээ ачаагаа үүрч 4800м-т орших 1 дүгээр кемпэд хүргэнэ. Буцаж Плаза Аргентин руу бууж хононо. / Майханд /
Плаза Аргентин /4190 м/ кемп дээр амарч, авиралтын бэлтгэл хангана. Өндөрт дасна. / Майханд /
Плаза Аргентин /4190 м/ -аас 4800м-т орших 1 дүгээр кемп рүү 4-5 цаг өгсөнө. Ачаа үүрэгч нар группын багаж хэрэгслийг үүрч хүргэнэ.
1 дүгээр кемпээс Гуанакос гэж нэрлэдэг 2 дугаар кемп /5486 м/ рүү 5-6 цаг өндөр авангаа ачаагаа үүрч хүргэнэ. Буцаж 1 дүгээр кемпэд ирж хононо. / Майханд /
1 дүгээр кемпээс 2 дугаар кемп /5486 м/ рүү 5 цаг өгсөнө. / Майханд /
2 дугаар кемп /5486 м/ дээр амарч өнжинө. / Майханд /
2 дугаар кемпээс Колера /6000 м/ өндрийн дээд кемп рүү 4-5 цаг өгсөнө. Авиралтанд бэлдэж сайн амарна. / Майханд /
Оргилын авиралт өглөө эрт эхлэх ба 8-12 цаг алхах хүнд өдөр юм. Ус, зууш, аппарат, зарим хувцсаа хийсэн жижиг үүргэвчтэй авирна. Колера кемп дээр бууж хононо. / Майханд /
Цаг агаарын нөөц өдөр / Майханд /
Цаг агаарын нөөц өдөр / Майханд /
Аконкагуа уулын баруун хойд талд байрлах Плаза де Мулес кемп /4350 м/ руу бууж хононо. Баярын оройн зоогтой. / Майханд /
Плаза де Мулесээс Хорконсын хөндийгөөр Пенитентес өртөө /2590 м/ рүү 7-8 цаг алхана. Пенитентесээс Мендоза руу 3-4 цаг машинаар явж хүрнэ. / Буудал /
Мендозад чөлөөт өдөр. / Буудал /
Мендозагийн ОУ нисэх буудал, хот хоорондын авто-вокзалаас буцна.
1. Хувийн авиралтын хувцас, хэрэгсэл
* 6000м-с дээш өмсөх авиралтын гутал
* Түрий
* Алхалтын гутал
* Сандаал
* Хүзүүний гидр
* Нимгэн бээлий
* Зузаан том бээлий
* Нарны шил
* Цасны шил
* Дулаан ноосон малгай
* Нарны малгай
* Авиралтанд өмсөх салхины өмд
* Өдөн өмд
* Усны сав 1 л
* Халуун сав 1л
* Оргилын өдөр өмсөх зузаан өдөн хүрэм 7000м-8000м
* Бааз лагерь дээр өмсөх хөнгөн өдөн хүрэм
* Gore-tex Салхины хүрэм
* Сайн чанарын духны гэрэл, нөөц батарейтай
* 00 цаас /20 өдөрт хэрэглэх/
* Нойтон салфетка
* Хогны том уут 3ш
* Халаасны хутга
* Аяны хөнжил -20С
* Хийлдэг гудас
* Аяга халбага
* Усны хамгаалалттай ачааны цүнх 100л+
* Өдөр тутмын үүргэвч 45л+
* Нарны тос
* Уруулын тос
* Өөрийн хэрэглэх дуртай хоол хүнс
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
2. Хувийн авиралтын багаж
* Мөсний тах
* Мөсний алх
* Хударга
* Карабин /Түгжээтэй 3ш, түгжээгүй 2ш/
* Мөсний шруп
* Жумар
* 8 тоо /буугч/
* Прусик 2ш
* Алхалтын таяг
* Хамгаалалтын дуулга
3. Багийн хэрэгсэл
* Өндрийн майхан
* Цасны гадаснууд
* Өндрийн зуух
* Өндрийн газ
* Хоолны тогоо
* Багийн олс
* Богино олс /10м/
* Богино холбоо
* Нийтийн эмийн сан /Даралт, хүчилтөрөгч, халуун хэмжигч, чиг баригч, ороох боох материал/
* Бусад
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.