Хамт олон

Цогт-Очир Баттөр (Төрөө)

ТУЗ-ийн гишүүн

Мэргэжил:
Технологич инженер

Тэрээр уулын авиралт болон бусад аялалаас өөрийгөө таних, аливаа бэрхшээлийг даван туулах ухаан, бусадтай хамтрах туршлага, нутаг нутгийн онцлогоос суралцах, үр хүүхэд, залуу үедээ зөв үлгэр дууриалал үзүүлэх хүсэл тэмүүлэл зэрэг олон зүйлсийн утга учрыг олж таньдаг хэмээн тэр ярьдаг.

Аялал, Авиралтын түүх

2015 : Хэнтийн нуруу, Асралт хайрханы чигт 76км явган аялал.

2016 :  Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан уул 2799м

2019 :  Говь-Алтайн нурууны Их Богд уул 3957м

2020 : Африк тивийн ноён оргил Килиманжаро уулын Ухуру оргил 5895м

2020 :  Алтай Таван богд уулын ноён оргил Хүйтэний авиралтад оролцсон

2020 :  Алтай Таван богд уулын Малчин оргил 4051м

Доржготов Баярсайхан (Баяраа)

Олон нийттэй харилцах ажилтан

Мэргэжил:

Музейн мэргэжилтэн, Соёл Урлагийн менежер

Соёлын коллеж,СУИС-ийг  төгссөн.

Цол:

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан

Баяраа маань гэрэл гэгээ цацруулсан маш эелдэг, сайхан сэтгэлтэй, урлагийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй эмэгтэй. Түүх соёлын болон байгалийн аялалд сонирхолтой.

Бүтээл:

Мөнх тэнгэрийн цагаан уул  –  Отгонтэнгэр уулын тухай баримтат уран сайхны кино

Хорвоод ховорхон хүмүүн  –  Хутагт хувилгаадын тухай цуврал баримтат кино

Солонгын орноор  -  Солонгос улсад ажиллаж амьдарч буй монголчуудын тухай 56 цуврал нэвтрүүлэг

            зэрэг 60 гаруй баримтат кино нэвтрүүлэгт зохиогч, найруулагч, хөтлөгч, продюсераар ажилласан.

Даваахүү Солонго (Сооко)

Санхүүч, Англи, Орос хэлний хөтөч

Мэргэжил:
Нягтлан бодогч, эдийн засагч

Сооко том мөрөөдөлтэй, аялах дуртай сайн санхүүч.

Аялал, Авиралтын түүх

2019, 2020: Саяны нуруу, Мөнх Сарьдаг уул 3491м

2019: Хархираагийн уулс, Мөст оргил 4037м

2019: Чуйскийн нурууны Актру уул 4074м

2020: Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан уул 2799м

2020: Говь Алтайн нурууны оргил Их богд уул 3975м

2021: Алтай таван богд, Хүйтэн уул 4374м 2021: Алтай таван богд, Малчин оргил 4050м

2021: Алтайн таван богд, Хотон Хурган нуурын алхалт