Каракорумын уулс нь Пакистан, Энэтхэг, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг хамран оршдог Хималайн уулсын бүсийн дараа ордог 500 км үргэлжлэх Дэлхийн хоёр дахь өндөр уулсын бүс юм. Энэ уулсыг 76 км урт Сиэчен мөсөн гол, 63 км урт Балторо мөсөн гол болон бусад олон жижиг мөсөн голууд эмжээрлэнэ. Каракорумын уулсын бүсэд 7500 метрээс өндөр 8 оргил байдаг ба түүний дотор 8000 метрээс дээш өндөртэй К2, Броуд пик, Гашербрум-1, Гашербрум-2 гэсэн 4 оргил шил шилээ даран оршино.
K2 оргилыг нутгийхан урду хэлээр Чого-ри буюу Их уул гэдэг. Дэлхийн 2 дахь ноён оргил. Та энэ удаа Каракорумын сүрлэг өндөр уулсын дунд алмайран алхана. Таны өмнө К2-К7 хүртэл мөн G1, G2, G3, G4, Броуд Пик, Транго цамхаг хэмээх Дэлхийн алдартай цаст өндөр оргилууд сүндэрлэн, зороод тавьчихсан харандаа мэт шовх хадан оргилууд эргэн тойрон тэнгэр баганадан хэлбэр дүрс, сүр хүчээрээ гайхуулна. Мөн Хималайн уулсын бүсэд ордог 8126 метр өндөртэй Нанга Парбат оргилыг ч харна. Их уулсаас эх авсан Индүс мөрөн савандаа багтаж ядан хөндий уруудана. Та байгалийн гайхамшгийг бишрэн шүтэх болно.
* Буудалд 7 хоног
* Майханд 12 хоног
Исламабад хотын олон улсын нисэх буудалд уулзана. Буудалд бууна.
Исламабадад өнжинө.
Исламабадаас Скарду 45 минут ниснэ. Буудалд бууна.
Аяллын бэлтгэл хангаж Скардуд өнжинө.
Скардугаас 6-7 цаг Toyota jeep машинаар явж, Асколи тосгонд ирж кемп байгуулж хононо. 3000 м / Майханд /
Асколигаас 5-6 цаг алхаж Жола кемп 3200м дээр ирнэ./ Майханд /
Жолагаас 6-7 цаг алхаж Пайжу кемпэд 3450 м ирнэ./ Майханд /
Пайжуд амарна./майханд/
Пайжугаас 6-7 цаг алхаж Урдукас кемпэд 4050 м ирнэ / Майханд /
Урдукасаас 5-6 цаг алхаж Горо-2 кемпэд 4380 м ирнэ/ Майханд /
Горо 2 –оос 6-7 цаг алхаж Балтора мөсөн гол дээр байрлах Конкордиа кемпэд ирнэ / Майханд /
Конкордиагаас Годвин-Остиний мөсөн голоор 5-6 цаг алхаж К2 бааз лагерь 5000 м дээр ирнэ / Майханд /
К2 бааз дээр амарна. ./ Майханд /
К2 баазаас алхаж Горо-2 дээр ирнэ. ./ Майханд /
Горо 2 –оос алхаж Пайжуд ирнэ. ./ Майханд /
Пайжугаас алхаж Асколид ирнэ. ./ Майханд /
Скарду хотод ирж буудалд бууна.
Скардугаас Исламабад ниснэ
Исламабадад чөлөөт цаг
Исламабадаас ниснэ.
Аяллын хэрэгцээт зүйл /Юу авч ирэх вэ?/
* Цаг агаарт нь тохирсон тааламжтай хөнгөн хувцас
* Кемпүүд дээр өмсөх дулаан хувцас, малгай,бээлий
* Хөлд таатай аяллын пүүз
* Өндрийн алхалтын гутал
* Алхалтын таяг
* Халуун сав /1 л/
* Усны сав / 1л-ийн 2 сав/
* Аяны хөнжил /-15С/
* Нарны шил
* Толгойны гэрэл нөөц батарейтай
* Ус нэвтрүүлдэггүй ачааны үүргэвч эсвэл цүнх / 70-80 л/
* Өдрийн үүргэвч / 20 л /
* Борооны цув
* Нарны тос
* Уруулын тос
* Сайн чанарын гэрэл зургийн аппарат
* Дэвтэр харандаа, үзэг бал
* Хэрэглэж сурсан дуртай хоол
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
* Зохион байгуулагч хариуцах нийтийн эмийн сан /Даралт, хүчилтөрөгч, халуун хэмжигч, чиг баригч, ороох боох материал/
АНХААРАХ ЗҮЙЛС:
* Байгалийн аялал жуулчлал тул тухайн аялал жуулчлалын бүст баригдсан зориулалтын буудал, байр буюу майханд буух
тул хэт өндөр зэрэглэлийн зочид буудлын стандартыг шаардах боломжгүй байдгийг анхаарна уу.
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.