9 хоног / 10 өдөр

Алтай Таван Богдын Хүйтэн уулын сургалт авиралт

Алтай таван богдын Хүйтэн уул нь Монгол орны баруун хилийн дагуу  Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт далайн түвшнөөс дээш 4374 м өргөгдсөн. Хүйтэн уулын эргэн тойрон Малчин, Найрамдал, Наран, Бүргэд, Цагаан суврага, Өлгий зэрэг 3800-4129 метрийн өндөртэй цаст оргилууд зэрэгцэн оршдог. Мөн хүн авираагүй нэргүй оргилууд ч байдаг. Эдгээр оргилууд нь Потанин, Александр, Гринейн мөсөн голуудаар эмжигдэн үзэсгэлэн төгөлдөрөөр оршино.

Хүйтэн уул нь Монгол орны хамгийн өндөр уул гэдгээр төдийгүй тогтоц, байршил, зэрэглэлээрээ Дэлхийн уулчид жуулчдын анхаарлыг ихээхэн татаж зуны 3 сард хүний хөл үл тасарна. Хүйтэн ууланд анхны авиралтыг хийснээс хойш 100 гаруй жил болж байгаа бөгөөд  Монголын уулчид 1956 онд анх амжилттай авирсан. 

Хугацаа: 9 хоног / 10 өдөр
Улс: Монгол
Таатай улирал:6 - 9 сар
Зэрэглэл:3А
Өндөр:4374 м
Зам:Мөсөн гол, мөсөн хана, цас

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар – Өлгий – Цагаан гол /2400 м /
2 Өдөр: Цагаан голоос Бааз лагерь рүү 18 км алхана / 3000 м /
3 – 8  Өдөр: Сургалт, Оргилын авиралт
9 Өдөр: Бааз лагераас - Цагаан гол – Өлгий орж гэйс хауст бууна.
10 Өдөр: Өлгий –Улаанбаатар ниснэ

Үнэнд багтсан үйлчилгээ:

  1. Өлгийн нисэх буудлаас тосох хүргэх үйлчилгээ
  2. Өлгийд байх 1 хоногийн байр / гэр кемп эсвэл гэйст хауст /
  3. Өлгийгөөс –Таван богд паркийн хаалга –Өлгий хүрэх  тээвэр / Уаз пургон /
  4. Цагаан гол – Бааз лагерь – Ойгорын  ачаа тээвэрлэх тэмээ, тэмээчин
  5. Бааз лагерийн хоол, тогооч
  6. Тогоочийн морь
  7. Бааз лагерь, өндрийн лагерийн майхан, кемпийн хэрэгсэл
  8. Авиралтын хоол
  9. Өндрийн зуух, газ
  10. Уулын хөтөч
  11. Сургагч багш
  12. Группийн багаж хэрэгсэл
  13. Батламж
  14. Хаалтын хоол

Үнэнд багтаагүй үйлчилгээ

  1. Даатгал
  2. Өлгийд байх үеийн өдөр оройн хоол
  3. Хувийн авиралтын багаж
  4. Аяны хөнжил гудас
  5. Хувийн хэрэглээ
  6. Спиртын төрлийн ундаа
  7. Гарын мөнгө
  8. Хөтөлбөрийн бус аялал
  9. Өндрийн ачаа үүрэгч

АВИРАЛТЫН ХУВЦАС, БАГАЖ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

1. Хувийн авиралтын хувцас  хэрэгсэл

                  * 6000 метр хүртэл  өмсдөг авиралтын гутал  
                  * Салхины  өмд
                  * Ноосон өмд / нимгэн ,зузаан /
                  * Салхины хүрэм
                  * Өдөн хүрэм
                  * Нарны малгай  эсвэл нимгэн малгай
                  * Зузаан ноосон малгай
                 * Хүзүүвч
                 * Нимгэн бээлий
                 * Салхины бээлий / гарын алган тал нь хатуулгатай /
                 * Авиралтын оймс  3-4  хос
                 * Футволка, цамц

                 * Өдөн хөнжил  / -15 C дээш /

                 * Чийгний гудас
                 * Хийлдэг гудас
                 * Усны сав 1л 
                 * Халуун сав 
                 * Толгойн гэрэл
                 * Нөөц батарей
               * Зургийн аппарат 
                 * Нарны тос\  SF 50- аас дээш\
                 * Уруулын гель
                 * Цасны шил
                 * Том пластик уут  -3 ш
                 * Ачааны үүргэвч / 75 л-ээс дээш /
                 * Оргилын үүргэвч  /  10-15 л /
2. Хувийн авиралтын багаж хэрэгслэл
                * Мөсний тах
                * Мөсний алх
                * Хударга
                * Аялалын таяг 1 хос
                * Карабинууд: түгжээтэй  3ш

                                       Энгийн  3ш

                * Прүсик  / 2 м 2ш / / 4м 2 ш/
                * Дуулга
                * Жумар
                * Буугч / 8 тоо эсвэл бусад төрлийн/
                * Шруп  1 ш 

3. Бусад

               * Иргэний үнэмлэх
               * Зургийн аппарат
               * Дэвтэр, харандаа
               * Өөрийн дуртай хоол хүнс байж болно.
 
 

 

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд