Бусад аяллууд

ПАТАГОНИА - дэлхийн төгсгөл рүү хийх аялал

Бидний аялал эх газрын урд үзүүр, өмнөд өргөргийн 53°10' секундэд орших Чилийн Пунта Аренас хотоос эхэлнэ. Үүнээс урагш өөр том хот байхгүй. Хойноосоо урагш 7000 км сунаж тогтсон их Андын нурууг дагаж орших байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар Патагониа нь Аргентин, Чили улсын нутгийг хамран оршдог. Байгаль эхийн давтагдашгүй бүтээл, гайхамшигт Пайне Хорн уул, түүнийг тойрсон Торрес дел Пайне үндэсний парк, 270 км.кв талбайг эзлэн орших 28 км урт Грей мөсөн голын өвөрмөц тогтоцыг үзэж нүд баясгана.1519 онд нутгаасаа 5 хөлөг онгоц, 270  багийн гишүүнтэй гарч, баруун зүгийг барин явсаар 1522 онд ганц хөлөг онгоцтой багийнх нь 18 гишүүн эргэж ирснээр дэлхийг бөөрөнхий гэдгийг амь насаараа нотолсон Португалийн эрэлхэг далайчин алдарт Магелланы музей үзэж түүний мөрөөр аялна. Сонирхуулахад, аяллынхаа явцад ганц ч шуурга тааралгүй тайван дөлгөөн байсанд нь баярласан Магеллан зах хязгааргүй энэ том далайг Номхон гэж нэрлэжээ. Пунта Аренас хотоос хөлөг онгоцоор өмнөд өргөргийн 55°58' -т орших Дэлхийн төгсгөл-”Cape Horn” руу аялна. Бидний нэрлэдгээр цагаан тив Антарктид бол цас мөсөнд хучигдсан эх газар. Харин Антарктид тив, түүнийг хүрээлсэн Энэтхэгийн далай, Номхон далай, Атлантын далайн Умардын салхиар хязгаарлагдсан хэсэг болон энэ усан хил дотор харъяалагдах арлуудыг хамтад нь  Антарктик гэдэг. Антарктид бол Антарктикийн төв. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд өргөргийн 60°-с Антарктик эхэлж өмнөд өргөргийн  90°-т Антарктид тив дуусна. Энэ бол манай дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйл буюу төгсгөл. Бидний аялал Антарктикийн хилд 4°42'-ын зайд дөхөж очно.

  • Улс: Чили
  • Бүс нутаг: Өмнөд Америк тив
  • Таатай улирал: 11-2 сар
  • Зэрэглэл: Байгаль,танин мэдэхүй,түүх соёлын аялал,алхалт
  • Өндөр: .
  • Хугацаа: 12 хоног / 13 өдөр
  • Зам: Усан зам, Авто зам,уулын зам
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Зочид буудалд 5 хоног
    * Усан онгоцонд 4 хоног
    * Кемпэд 3 хоног
     

Хамааралтай Аяллууд

Камчаткийн аялал, Ключевскийн уулын авиралт

Камчаткийн хойг бол Агнуурын тэнгис, Берингийн тэнгис, Номхойн далайгаар хүрээлэгдсэн Евраазийн хамгийн зүүн хязгаар. За......

Дэлгэрэнгүй

К2 уулын үндсэн отог хүрэх алхалт

Каракорумын уулс нь Пакистан, Энэтхэг, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг хамран оршдог Хималайн уулсын бүсийн дараа ордог 500 км......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд