Актру уулын сургалт авиралт, Телецко нуурын аялал
АЛТАЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС
Алтайн Бүгд найрамдах улс нь ОХУ-ын нэг хэсэг юм. Энэ нь Хойд мөсөн далай, Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантын далайнуудаас ижил зайд Ази тивийн зүрхэнд оршдог. Монгол, Казакстан, Хятад, Алтайн хязгаар, Кеморово, Хакас, Автономит Тува улстай хиллэнэ. Алтай нь 92,9 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай,төрийн бичиг хэрэг орос хэл дээр явагддаг. Уулын Алтай бол Түрэг угсааны өлгий нутаг юм. Дэлхийн бүх Турэг хэлтэн ард түмэн энэхүү өлгийгөө “Кабайыбыс” гэж нэрлэдэг. Алтай омгийхныг хамгийн эртний Туркчууд гэж үздэг. Чухам энд Турэг хэл дээр түшиглэсэн Алтай язгуурын хэл бүрэлджээ.Энэ хэлний бүлэгт Япон-Солонгос,Тунгус-Манжуур,Турк-Монгол зэрэг хэлний бүлгүүд багтана. Алтайн Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэрт уур амьсгалын бараг бүх бүсүүд байдаг. Алтай улсын нийслэл Горный Алтай хот нь Москвагаас 3641 км, Новосибирскээс 435 км, Монголын хилээс 553 км зайд оршдог. Москвагаас 3 цаг, Улаанбаатараас 1 цагийн зөрөөтэй. Алтай улсын ард түмэн Христ, Будда, Ислам шашин шүтдэг. Алтай улс нь цаст өндөр уулс, хүрмэн ногоон ой тайга, гүн цэнхэр нуур, хүрхрээ зэрэг үзэсгэлэнт байгаль, газар нутгаа түшиглэн аялал жуулчлалын бүх төрлийг өндөр түвшинд хөгжүүлдэг.
АКТРУ УУЛ
Актру уул нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агачийн районы нутагт оршиж Хойд Чуйгийн нурууны ноён оргил болон 4074метрийн өндөрт сүмбэрлэн харагдана. Их уулсын цээжин биеэс доош их бага Актругийн мөсөн гол үргэлжилнэ. Олон тооны хавцал, нугачаануудаас бүрдсэн энэ сүрлэг хийгээд үзэсгэлэнт нуруу энгэр хормойгоороо битүү ой, тайгаар эмжээрлэн хүрээлүүлсэн нь нэн үзэмж төгөлдөрийг илтгэнэ. Актру хэмээх ноён оргилын нэр нь Түрэг язгуурын Алтай хэл бөгөөд Монголчилон дуудаж болох хамгийн тохиромжтой нэр бол АК-цагаан, цайвар, ТРУ хэмээх нь орон байр,шилтгээн,өргөө гэсэн утгатай дүйх бөгөөд “Цайрах шилтгээн” хэмээн утгачилан орчуулсан нь байдаг. Анх 1938 оноос уулын авиралтын бааз суурийг бий болгосон түүхтэй.
ТЕЛЕЦКО НУУР
Телецк нуур нь өмнөд Сибирийн тиктоник гаралтай уулын хамгийн том нуур бөгөөд уулын Алтайн баруун хойд хэсэгт далайн төвшингөөс дээш 434 метрт оршдог. Телецк нуурыг “Алтан гол “гэж нэрлэдэг ба эртний нэр нь “ Ячиварай “ юм. Алтайд очоод Телецк нуурыг үзээгүй хүнийг Алтайд очсонд тооцдоггүй. Нуурын урт 77,8 км,дундаж өргөн хэсэг нь 5 км хүрнэ. Гүнээрээ Оросдоо Байгаль нуурын дараа 2-рт,Дэлхийд 25-р байранд ордог.Хамгийн гүн хэсэг нь 325 м,дундаж гүн 175 м ба хоёр цутгалантай./Камгин,Кыгин / Телецк нуураас Бия гол эх авч урсдаг. Үзэсгэлэнт энэ нууранд очсон хүн залуужиж,ажлын их эрч хүчийг олж,байгалийн сайханыг бишрэн шүтдэг.
Хөтөлбөр
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
- Өлгий- Ташанта – Өлгий орон нутгийн тээвэр
- ОХУ доторх бүх тээвэр
- Актру баазад байрлах байр, хоол
- Авиралтын майхан
- Группын багаж,олс
- Хүрз
- Авиралтын үеийн хоол
- Сургалтын багш, авиралтын хөтөч
- Өлгийд 2 хоног гэр баазад байрлах
- Телецко нууранд байрлах байр
- Телецко нуурын аялал
- Үзвэр
- Өлгийд нисэх буудлаас тосох хүргэх үйлчилгээ
- Батламж
- Хаалтын хоол
- Улаанбаатар- Өлгий – Улаанбаатарын тээвэр
- Даатгал
- Өлгийд байх үеийн хоол
- Горный Алтай, Телецко нууранд байх үеийн болон замын хоол
- Хувийн авиралтын багаж хэрэгсэл
- Гарын мөнгө
АВИРАЛТЫН ХУВЦАС, БАГАЖ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ
1. Хувийн авиралтын хувцас хэрэгсэл
3. Бусад