Камчаткийн хойг бол Агнуурын тэнгис, Берингийн тэнгис, Номхойн далайгаар хүрээлэгдсэн Евраазийн хамгийн зүүн хязгаар. Засаг захиргааны хувьд Коммандерын арлууд болон Карагинскийн аралтай хамтдаа Оросын Холбооны Улсын Камчаткийн хязгаарыг бүрдүүлнэ. Эх газрын эхний нар энд тусдаг. Цагийн GMT +12 бүст, ОХУ-ын нийслэл Москвагаас агаараар 6772 км зайд, 472 мянган хавтгай дөрвөлжин нутгийг эзлэн оршдог. Уугуул суугчид нь Корякчууд. Камчаткийн байгаль нь дэлхийн хамгийн өвөрмөц, сонирхолтой зүйлийн нэг юм. Номхон далайн эрэг дээрх тектоник хавтангийн хагарал хойгийг маш өвөрмөц онцлогтой болгожээ. Энд 1556 м-4688 м хүртэлх өндөртэй 29 идэвхтэй, 300 сөнөсөн галт уул байдаг. Галт уулсын хурц идэвхжил нь тодорхой давтамжтай явагддаг бөгөөд байнгын идэвхтэй галт уулс дэлбэрэх тоолонд байгалийн тогтоц ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж, өвс ургамал галт уулын лав, үнсэнд дарагдан, голууд гольдролоо сольж, нуурууд алга болж, эсвэл шинээр гарч ирдэг. Газрын хөрснөөс маш хүчтэй оргилон гардаг 40 гаруй хүйтэн, халуун рашаантай. Мөн халуун нуур, дулаан булагаар баялаг, олон хүрхрээтэй, үүнээс хамгийн үзэсгэлэнтэй нь галт уулын мөсөн голоос үүссэн 40 метрийн өндрөөс унадаг Вилючинский хүрхрээ юм.
Камчаткийн галт уулс, оргилолт рашааныг ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр бүртгэсэн. Энд тундр, тайгын бүсийн булга, аргаль, хүрэн баавгай, цаа буга, цасны ирвэс, халиу зэрэг 54 төрөл зүйлийн нэн ховор, ховордсон ан амьтан байдгаас 11 нь улаан номд бичигдсэн. Олон зүйлийн загас, далайн хав элбэгтэй. Ключевский бол Евро-Азийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул юм. Эргээс 60км-т, Ключи, Козыревск суурингуудын хажууд оршдог. Ойролцоогоор 7000 настай энэ уулын өндөр 4750-аас 4850 метрийн хооронд хэлбэлзэж байдаг. Хамгийн сүүлд 2013 онд идэвхижсэнийхээ дараа 4835 метрийн өндөртэй болжээ. 2020 оны 3 дугаар сарын 2-нд дахин идэвжиж үнс, уур нь 6000 метрт дэгдсэн байна.
* Кемпэд 5 хоног
* Гэйст хауст 2 хоног
* Зочид буудалд 4 хоног
Петропавловск-Камчатка хотын нисэх буудлаас тосч авна. Зочид буудалд бууна.
Ключи тосгон руу машинаар/автобусаар явна. Хүний тооноос шалтгаална.
Ключевский галт уулын алхалт, авиралт
Ключи тосгонд буцаж ирж амарна. Гэйст хауст бууна.
Петропавловск-Камчатка хотод ирж дараагийн аялалд бэлдэнэ. Зочид буудалд хононо.
Камчаткийн аялал. Эх газрын эхний нар харна. Сонголтоор нисдэг тэрэгний аялал авч болно. Кемпэд бууна.
Петропавловск-Камчатка хотын аялал. Чөлөөт өдөр
Петропавловск-Камчатка хотын нисэх буудлаас ниснэ.
1. Хувийн авиралтын хувцас хэрэгсэл
* Өндрийн алхалтын шагайны хамгаалалттай гутал
* Салхины өмд
* Ноосон өмд
* Салхины хүрэм
* Хөнгөн өдөн хүрэм
* Нарны малгай эсвэл нимгэн малгай
* Зузаан ноосон малгай
* Хүзүүвч
* Нимгэн бээлий
* Авиралтын оймс
* Футволка, цамц
* Өдөн хөнжил / -10 C дээш /
* Аяны гудас
* Усны сав 1л
* Халуун сав 1л
* Толгойн гэрэл
* Нөөц батарей
* Нарны тос\ SF 50- аас дээш\
* Уруулын гель
* Цасны шил
* Том пластик уут -3 ш
* Зиптэй уут
* Ачааны үүргэвч / 50 л-ээс дээш /
* Оргилын үүргэвч / 10-15 л /
* 00 цаас, нойтон салфетка
* Хувийн эмийн сан
2. Хувийн авиралтын багаж хэрэгслэл
* Аяллын таяг 1 хос
* Дуулга
3. Бусад
* 6 сараас дээш хугацаатай Гадаад паспорт
* Зургийн аппарат
* Дэвтэр, харандаа
* Өөрийн дуртай хоол хүнс
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.