Цаст Төвдийн орон

Эверестийн бааз лагерь, Кайлаш уулын гороо

Эртний түүхийн улбаат эргэл мөргөлийн өлгий, их Хималайн уулсын дунд орших Төвд орон, өнө эртний Лхас хотод морилон саатаж бурханы шашны нууцад нэвтрэн, Зуугийн хийд, Ботала ордны уран чамин хийцийг үзэж, түүхийн жимээр аялна. Монгол хүний хөл тэр болгон хүрээгүй Төвдийн зүүн хязгаарын нэн үзэсгэлэнт байгаль, үлгэр домогт сүм хийдүүдээр зочилно.
Дэлхийн хамгийн том уулын бүс, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Бутан гэсэн 5 улсыг дамнан 2400 км үргэлжлэх их Хималайн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт өргөгдсөн Дэлхийн дээвэр Эверест. Энэ уулын өвөр бэлд амьдардаг Балбачууд уулаа Сагармата, ар бэлд нь суух Төвдүүд Жомолунгма гэж нэрлэдэг. Аль аль нь Ертөнцийн дарь эх гэсэн утгатай. Дэлхий нийтээрээ англи гаралтай, Энэтхэгийн газарзүйч, судлаач Жорж Эверестийн нэрээр мэднэ. 1953 оны 5 дугаар сарын 29-нд шинэ Зеландын иргэн Эдмунд Хиллари, Балбын Дэнзэн Норгай нар оргилд нь анх хөл тавьжээ. Эверест ууланд Балбын талаас буюу  урдаас нь авирдаг уулчдын бааз лагерь /5300м/, Төвдийн талаас буюу хойноос нь авирдаг уулчдын бааз лагерь /5200м/ байдаг. Хималайн нуруудтай хаяа дэрлэн орших Кайлаш нурууны ноён оргил, газар газрын хүмүүсийн шүтээн болсон ид шидийн нууцлаг, ариун Кайлаш уул Төвдийн алс баруун хязгаарт 6638 метрийн өндөрт сүндэрлэнэ. Энэ ууланд авирдаггүй. Зөвхөн гадуур, дотуур 2 замаар тойрч гороолдог. Сүсэгтэн мөргөлчид, адал явдал хайсан уулчид, жуулчид, гэгээрлийг хүссэн бясалгаач, даяанч нар хатуу бэрхийг үл хайхран энэ уулыг зорьдог. Ариун дагшин Манасорвар нуур энэ уулын хормойд зүрхэн тольт болон мэлтэлзэнэ.

  • Улс: БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орон
  • Бүс нутаг: Хималай, Кайлашийн нуруу, Төвдийн тэгш өндөрлөг
  • Таатай улирал: 4-9 САР
  • Зэрэглэл: Өндрийн алхалт, Түүх соёл, байгалийн аялал
  • Өндөр: 3658м - 5600м
  • Хугацаа: 18 хоног/ 19 өдөр
  • Зам: Хатуу хучилттай зам, уулын зам
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Зочид буудалд 11 хоног
    * Гэйст хауст 5 хоног
    * Уулын кемпэд 2 хоног

Хамааралтай Аяллууд

Кайлаш уулын гороо

Эртний түүхийн улбаат эргэл мөргөлийн өлгий, их Хималайн уулсын дунд орших Төвд орон, өнө эртний Лхас хотод морилон саат......

Дэлгэрэнгүй

Эверестийн үндсэн отог хүрэх аялал

Эртний түүхийн улбаат эргэл мөргөлийн өлгий, их Хималайн уулсын дунд орших Төвд орон, өнө эртний Лхас хотод морилон саат......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд