Дэлхийн долоон тивийн ноён оргилуудын нэг, Африк тивийн ноён оргил, сөнөсөн галт уул болох Килиманжаро /5895 м/ уулын алхалт, Serengeti тал, Ngorongoro хөндий, Tarangire үндэсний паркуудад анааш, арслан, заан, хирс, усны үхэр, эрээн тахь, ирвэс зэрэг дэлхийд ховордсон амьтад зэрлэг онгон байгальд тааваараа сүрэглэн амьдарч байгааг дэргэдээс нь тольдох Сафари аялал болон номин цэнхэр Энэтхэгийн далайн Занзибар арлын сувдан цагаан эргийн амралт нь бүх насны хүмүүсийн сэтгэлд нийцдэг сонирхолтой аялал юм.
Өөрийгөө сорьж, нүд сэтгэлээ баясгаж, алжаалаа тайлах гайхамшигтай цогц аялал таныг хүлээж байна.
(Эхлэх цэг: Килиманжаро / Аруша ОУ нисэх буудал - Дуусах цэг: Килиманжаро / Аруша ОУ нисэх буудал)
Килиманжаро ууланд 6 өдөр /майханд/
Сафари 4 өдөр /майханд/
Моши хотод 3хоног /зочид буудалд/
Килиманжаро эсвэл Аруша олон улсын нисэх буудалд уулзана. Моши хотод очиж буудалд бууна.
Килиманжаро уулын Мачаме замын авиралт. Моши хотод буцаж ирнэ.
Сафари аялал: Тарангира, Серенгети, Нгоро-Нгоро үндэсний парк,зэрлэг амьтадыг үзнэ.
Килиманжаро эсвэл Аруша олон улсын нисэх буудлаас буцаж ниснэ.
Аяллын хэрэгцээт зүйл /Юу авч ирэх вэ?/
* Цаг агаарт нь тохирсон тааламжтай хөнгөн хувцас
* Авиралт болон өндрийн кемп дээр өмсөх дулаан хувцас, малгай,бээлий
* Хөлд таатай аяллын пүүз
* Өндрийн алхалтын гутал
* Алхалтын таяг
* Халуун сав /1 л/
* Усны сав / 1 л/
* Аяны хөнжил /-20С/
* Нарны шил
* Толгойны гэрэл нөөц батарейтай
* Ус нэвтрүүлдэггүй ачааны үүргэвч эсвэл цүнх / 70-80 л/
* Өдрийн үүргэвч / 10 -20 л /
* Борооны цув эсвэл шүхэр
* Нарны тос
* Уруулын тос
* Сайн чанарын гэрэл зургийн аппарат /татдаг нэмэлт дурантай бол сайн/
* Нүдний дуран
* Дэвтэр харандаа, үзэг бал
* Хэрэглэж сурсан дуртай хоол
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
* Зохион байгуулагч хариуцах нийтийн эмийн сан /Даралт, хүчилтөрөгч, халуун хэмжигч, чиг баригч, ороох боох материал/
АНХААРАХ ЗҮЙЛС:
* Тухайн бүс нутагт аялахад хийлгэх заалттай урьдчилан сэргийлэх вакцинуудыг хилээр нэвтрэхээс наад зах нь 14
хоногийн өмнө хийлгэсэн байх.
* Байгалийн аялал жуулчлал тул тухайн аялал жуулчлалын бүст баригдсан зориулалтын буудал, байр буюу майханд буух
тул хэт өндөр зэрэглэлийн зочид буудлын стандартыг шаардах боломжгүй байдгийг анхаарна уу.
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.