Эртний түүхийн улбаат эргэл мөргөлийн өлгий, их Хималайн уулсын дунд орших Төвд орон, өнө эртний Лхас хотод морилон саатаж бурханы шашны нууцад нэвтрэн, Зуугийн хийд, Ботала ордны уран чамин хийцийг үзэж, түүхийн жимээр аялна. Монгол хүний хөл тэр болгон хүрээгүй Төвдийн зүүн хязгаарын нэн үзэсгэлэнт байгаль, үлгэр домогт сүм хийдүүдээр зочилно.
Дэлхийн хамгийн том уулын бүс, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Бутан гэсэн 5 улсыг дамнан 2400 км үргэлжлэх их Хималайн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт өргөгдсөн Дэлхийн дээвэр Эверест. Энэ уулын өвөр бэлд амьдардаг Балбачууд хайрханаа Сагармата, ар бэлд нь суух Төвдүүд Жомолунгма гэж нэрлэдэг. Аль аль нь Ертөнцийн дарь эх гэсэн утгатай. Дэлхий нийтээрээ англи гаралтай, Энэтхэгийн газарзүйч, судлаач Жорж Эверестийн нэрээр мэднэ. 1953 оны 5 дугаар сарын 29-нд шинэ Зеландын иргэн Эдмунд Хиллари, Балбын Дэнзэн Норгай нар оргилд нь анх хөл тавьжээ. Эверест ууланд Балбын талаас буюу урдаас нь авирдаг уулчдын бааз лагерь /5300м/, Төвдийн талаас буюу хойноос нь авирдаг уулчдын бааз лагерь /5200м/ байдаг.
* Зочид буудалд 10 хоног
* Гэйст хауст 2 хоног
Лхас хотын нисэх буудалд уулзана. Дөрвөн одтой Цасны Диваажин буудалд бууна. /3658м/
Өндөрт дасангаа үдээс өмнө Зуугийн хийд, дараа нь Эверестийн музей үзнэ.
Далай ламын өвлийн ордон Ботала үзнэ.
Бала /4995 метр өндөртэй/ даваагаар давж, өндөрт дасан 460 км /8-9 цаг /явж, жуулчид, гэрэл зурагчдын мөрөөдөл болсон Төвдийн зүүн хэсэгт орших 6000 метрийн цаст уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт Драксам нуурт очиж нуурын дундах арал дээр 14 дүгээр зуунд баригдсан үлгэр домгийн Цодан сүм, байгалийн сайхныг үзнэ. Medium зочид буудалд хононо.
Серкемла /4800м/ даваагаар давж, 270 км газрыг 6 цаг явж тэнгэрийн хэмээх тодотголтой үзэсгэлэнт Lunang ой, 7782 метрийн өндөртэй цаст Намча Бава уул, Дашган тосгоныг тольдон харж, нүд сэтгэл баясан гэрэл зураг буулгана.
Буцаж, Драксам нуурын Medium зочид буудалд ирж хононо.
Драксам нуураас Лхас буцах замдаа Гандан хийдээр /3800м/ зочилно. Лхас хотын 4 одтой Хималай зочид буудалд бууна.
Өглөө эрт хөдөлж Шигазе /3800м/ хотыг чиглэн 300 км явна. Замдаа Ямдрок нуур, Каро-ла мөсөн гол үзнэ.
Шигазед Гэсэр зочид буудалд бууна.
Шигазегаас хөдөлж замдаа 5200 метрийн өндөртэй Пангла даваан дээрээс Их Хималайн уулсын 8000 метртэй цаст оргилуудыг тольдон харна. Энэ өдөр Эверестийн бааз лагерийн өмнөх шалган нэвтрүүлэх цэг хүрч, гэйст хауст хононо.
Энэ өдөр бааз лагерийн үйлчилгээний автобусаар Эверестийн бааз лагерь очиж, Дэлхийн зулай, Ертөнцийн дарь эх Жомолунгма хайрхныг хамгийн ойроос тольдон харж, нүд сэтгэл баясна. Буцаж автобусаараа шалган нэвтрүүлэх цэгт ирж, үдийн хоол идээд Тэнгэр /шинэ/ тосгонд ирж зочид буудалд бууна.
Тэнгэр тосгоноос Шигазе хотод ирнэ. Гэсэр зочид буудалд бууна.
Шигазе хотоос хөдөлж Лхас хотноо ирнэ. Хималай зочид буудалд бууна.
Лхас хотын зах зээлтэй танилцах чөлөөт өдөр.
Лхас хотын нисэх буудлаас ниснэ.
Аяллын хэрэгцээт зүйл /Юу авч ирэх вэ?/
* Цаг агаарт нь тохирсон тааламжтай хөнгөн хувцас
* Өндрийн кемп дээр өмсөх дулаан хувцас, малгай,бээлий
* Хөлд таатай аяллын пүүз
* Өндрийн алхалтын гутал
* Халуун сав /1 л/
* Усны сав / 1 л/
* Аяны хөнжил /10 -15С/
* Нарны шил
* Толгойны гэрэл нөөц батарейтай
* Ус нэвтрүүлдэггүй ачааны үүргэвч эсвэл цүнх / 70-80 л/
* Өдрийн үүргэвч / 10 L /
* Нарны тос
* Уруулын тос
* Сайн чанарын гэрэл зургийн аппарат /татдаг нэмэлт дурантай бол сайн/
* Дэвтэр харандаа, үзэг бал
* Хэрэглэж сурсан дуртай хоол
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
* Зохион байгуулагч хариуцах нийтийн эмийн сан /Даралт, хүчилтөрөгч, халуун хэмжигч, чиг баригч, ороох боох материал/
ЗӨВЛӨМЖ: Нийт аяллын 50 хувьд өндөр буюу өндөрлөг газраар аялах тул танд өндрийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрч болно. Хөтчийнхөө зөвлөгөөг дагахыг танд зөвлөж байна. Таны эрүүл мэндийг мэргэжлийн өндрийн хөтөч тогтмол хянаж, шаардлага гарвал шуурхай арга хэмжээ авна.
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.