Хамт олон

Бадамгарав Гангаамаа (Гангаа)

Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Мэргэжил

Микробиологч, Спортын дасгалжуулагч

Гангаа хатуу ширүүн уур амьсгалтай  Монголын баруун хойд бүс нутагт энгийн малчин айлын гэр бүлд төрж өссөнийхээ ачаар аливаа бэрхшээлийг няцалгүй даван туулах чадвартай сэтгэлийн хаттай, бие бялдрын хувьд хүчтэй эмэгтэй болсоноор барахгүй дэлхийн хамгийн өндөр оргилууд руу авирах том зорилт, сорилтыг өөрийн өмнөө тавьсан.
 
1989 онд  Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт авиралтанд  оролцож оргилд гарснаар уулын спортод анх  хөл тавьсан.
 
Цол

1997 онд Спортын мастер

2006 онд Олон улсын хэмжээний мастер

2011 онд Монгол улсын гавьяат тамирчин

2016 онд Монголын анхны “ Seven Summiteer “

2018  Монголын анхны “ K 2 summiteer “

Авиралтын түүх:

2006 оны Монголын эмэгтэйчүүдийн  Эверестийн анхны экспедицийг зохион байгуулан удирдсанаар өндөр уулын авиралт удирдах, хөтөч хийх гараагаа эхэлжээ. 2011 онд Дэлхийн ноён оргил Эверест /8848 м/ уулын экспедицийн  олон улсын багт орж, 2011 оны 5 дугаар сарын 21-нд оргилд гарснаар  хоёр дахь Монгол хүн буюу Монголын анхны эмэгтэй уулчин болсон. Түүнээс хойш Дэлхийн 7 тивийн ноён оргилыг 7 жилийн хугацаанд  8 оргилоор  2016 оны 12 сарын 25 нд амжилттай дуусгаж, Монголын анхны “ Seven Summiteer “ гэдэг эрхэм цолыг хүртсэн амжилт нь дэлхийн 150 хүний тоонд эрэмблэгдэж байна. Дэлхийн хамгийн аюултай, хүнд гэсэн ангилалд ордог К2 уулын оргилд гарсан анхны Монгол хүн буюу Дэлхийн 17 эмэгтэйн нэг юм.
Тэрээр Монголиа Экспедишнс компанид 2006 оноос эхлэн  уулын авиралтын хөтөчөөр ажиллаж дэлхийн 60-иас хол давсан орны уулчид, жуулчидтай хамтран Монголын хамгийн өндөр оргил Хүйтэн ууланд 70 удаагийн оролдлого хийж 54 удаа оргилд нь гарсан. Мөн Монголын  хүн авираагүй, нэрлэгдээгүй хоёр оргилд  олон улсын багийн авиралтыг удирдаж гарсан. Тэдгээр оргилуудын нэг нь  “Gangaa peak“, нөгөө оргил нь Чингис хааны ууган хүү Зүчи хааны нэрээр “Mount Zuchi“ гэж нэрлэгдсэн.
 
Түүнчлэн Монголын уулчид, жуулчдыг Монгол орны болон дэлхийн бусад орны томоохон уулын авиралтанд оролцоход  туслах, зохион байгуулах,баг удирдах, хөтөч хийх  зэргээр ажилладаг ба уулын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулладаг.
Дэлхийн хамгийн том 14 уулын бүсээс 11  уулын бүсэд нь  хөл тавьсан.

Уулын спортоор 1989 оноос хичээллэсэн

Уулын авиралтын хөтөчөөр 2002 оноос ажилласан

Спорт авиралтаар 1994 оноос хичээллэсэн

Монголын Уулчдын Үндэсний Холбооны “Удирдах зөвлөлийн гишүүн” 

Шагнал:

Төр засгийн дээд шагнал “Алтан гадас “ одон

Биеийн тамир спортын тэргүүний ажилтан

Аялал жуулчлалын тэргүүний ажилтан

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” 

БТСГ-ын тэргүүн дээд шагнал “Алтан од”

2011 оны “Бөртэ чоно “ оны шилдэг тамирчин

2018 оны МУҮХолбооны  шагнал  "Алтан алх" ны эзэн

МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдэг 

Завхан аймгийн хүндэт иргэн болон бусад шагнал урамшуулал авсан.

Амжилтын дэлгэрэнгүй үзэх

Цэрэндорж Алтансүх (Аагий)

ТУЗ-ийн гишүүн, Англи хэлний хөтөч

Мэргэжил:
Баяжуулалтын инженер

Аагий их ухаалаг, маш шудрага, их тусархаг бөгөөд хүчирхэг залуу, баг бүрдүүлж ажиллахдаа их гарамгай.

Аялал, Авиралтын түүх

2012, 2017 :  Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан 4021м.

2015 :  Хэнтийн нуруу, Асралт хайрханы чигт 76км явган аялал.

2016 :  Алтай 5 богд уулын ноён оргил Хүйтэн 4374м, Малчин 4050м, Найрамдал 4180м оргилуудад авирсан, 

2017 :  Саяны нурууны Мөнх Сарьдаг уул 3491м 

2015-2019 : Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан уул 2799м

2018 :  21км ба 42км-ийн марафонд амжилттай оролцож, 1цаг 59мин ба  3цаг 48мин-ын амжилт үзүүлсэн .

2019 :  Говь-Алтайн нурууны Их Богд уул 3957m, Бага Богд уул 3600м, 

2020 :  Африк тивийн ноён оргил Килиманжаро уулын Ухуру оргил 5895м.  

Намсрай Сарангэрэл (Сараа)

Оффис менежер, Англи хэлний хөтөч

Мэргэжил:
Эрх зүйч , эдийн засагч

Сараа ажилдаа үнэнч, багаар ажиллах чадвартай,сайн хамтрагч.

Аялал, Авиралтын түүх

2016 – 2019 :  Хан хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан /2799м/

2017 :  ОХУ-ын Чуйскийн нуруу Актру оргил /4074м/

2018 :  Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг /3491м/  

2019 :  Говь Алтайн нурууны Их богд уул /3957м/

2019 : Говь -Алтайн нурууны Сутай хайрхан /4090м/

2019 :  Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн /4374м/ Малчин оргил /4050м/ Наран /3884 м/ оргилууд

Даваахүү Солонго (Сооко)

Санхүүч, Англи, Орос хэлний хөтөч

Мэргэжил:
Нягтлан бодогч, эдийн засагч

Сооко том мөрөөдөлтэй, аялах дуртай сайн санхүүч.

Аялал, Авиралтын түүх

2019, 2020: Саяны нуруу, Мөнх Сарьдаг уул 3491м

2019: Хархираагийн уулс, Мөст оргил 4037м

2019: Чуйскийн нурууны Актру уул 4074м

2020: Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан уул 2799м

2020: Говь Алтайн нурууны оргил Их богд уул 3975м

2021: Алтай таван богд, Хүйтэн уул 4374м 2021: Алтай таван богд, Малчин оргил 4050м

2021: Алтайн таван богд, Хотон Хурган нуурын алхалт

Доржпалам Эрдэнэтогтох (Эрка)

Уулын авиралтын хөтөч

Мэргэжил:
Нягтлан бодогч
Цол:
Олон улсын хэмжээний мастер
Шагнал:
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон
“Алтан гадас” одон

Эрка бол сайн сонсогч, сайн хамтрагч.

Аялал, Авиралтын түүх

1986 онд аавыгаа дагаж анх Мөнххайрхан ууланд авирсанаар ууланд авирч эхэлсэн.

- Алтай таван богдын Хүйтэн 4374

- Хангай нурууны Отгонтэнгэр 4021 м

- Говь-Алтайн нурууны Сутай 4090 м

- Говь-Алтайн нурууны Их богд, Бага богд

- Цамбагарав 4148 м, Дэлгэрхаан 3093 м, Асралт 2800 м, Мөнхсарьдаг 3491 м ууланд тус бүр 1-3 удаа авирсан.

1992: ОХУ Сибирь, 4008-4120м өндөртэй 5 оргил Кушерников.

1994: Непал улс. Гималайн нурууны салбар 4860-5898м өндөртэй 5 оргил Наян-Хан.

2005: БНХАУ Төвд 7162м Нинчин-тангла оргил /5300м/.

2006: Ази тив. БНХАУ Төвд 8848м Эверест /8700м хүрсэн/ оргил

2009: Африк тив. Танзан улс 5895 м Килиманжаро оргил

2009: Европ тив. ОХУлс 5642м Эльбрус оргил

2013: Өмнөд Америк тив. Аргентина улс 6962м Аконкагуа оргил.

2015: Хойд Америк тив. АНУ Аляски 6194м Денали оргил.

2016: Австрали тив. 2257м Косиушко оргил.

2016: ОХУ 4605м Белуха оргил.

2018: Казакстан улс 7010м Хан-Тэнгэр оргил. /6800м хүрсэн/

2018: Казакстан улс 6125м Хойд Чепаев оргил.

2019: Тажикстан улс 5120м Энерги оргил.

2019: Киргизстан улс 7134 м Ленин оргил.

Өлзий-Орших Батманлай (Манлай)

Уулын авиралтын хөтөч

Мэргэжил:
Байгаль хамгаалагч
 
Цол:
Олон улсын хэмжээний мастер
 
Манлай маань бас их найдвартай, түшигтэй хүчирхэг залуу, ажилдаа маш их дуртай, ажлыг маналзуулдаг, даруу мөртөө их хөгжилтэй, хүмүүсд урам зориг өгдөг тусч нэгэн.
 
2011 оноос Уулын авиралтын хөтчөөр ажиллаж байна.
Аялал, Авиралтын түүх 

 2009:  Европийн ноён оргил Эльбрус 5642м  ууланд  авирсан.

 2013: Хималайн нурууны ШиШиПангма   ууланд соло авиралтаар хүчилтөрөгчгүй 8027 м-ийн оргилд гарсан.    

 2017: Киргизын Памирын нуруу пик Ленин 7134м оргилд гарсан.

 2017: ОХУ-н Алтайн нурууны Актру 4074м, ууланд гарсан. 

              Монголын хамгийн өндөр уул Алтайн таван богдын Хүйтэн ууланд 7  удаа гарсан.

              Монголын Сутай 4220м ,Мөнххайрхан 4231м, Отгонтэнгэр 4031 м,Цамбагарав 4193м

              Хархираа 4040м, Сайр ууланд авирсан.

              Саяны нурууны Мөнх Сарьдаг уул 3491м