Бишкек хотын нисэх буудал, эсвэл вокзалаас тосуулж, зочид буудалд бууна.
Бишкек -Ош хот руу нисч, Ошид гэйст хауст хононо.
Ош хот -Ачик таш бааз лагерь /3600м/ луу ниснэ.
Ачик таш бааз лагерьт авиралтын бэлтгэл хангаж өнжинө.
Өндөр авалт, оргилын авиралт /1 -р Кемп 4400м, 2-р кемп 5300м, 3-р кемп 6100м/
Ачик таш бааз лагерьт бууж ирнэ. 3600м
Нөөц өдөр
Ачик таш-Ош-Бишкек нислэгтэй
Бишкек хоттой танилцана.
Бишкек хотын нисэх буудлаас нисэх буюу вокзалаас буцна.
1.1. Хувийн авиралтын хувцас хэрэглэл
* 7000-8000 метрт өмсдөг авиралтын гутал
* Өдөн өмд
* Салхины өмд
* Ноосон өмд / нимгэн ,зузаан /
* Салхины хүрэм
* Жижиг өдөн хүрэм
* 7000-8000 метрийн өдөн хүрэм
* Нарны малгай эсвэл нимгэн малгай
* Зузаан ноосон малгай
* Хүзүүвч
* Нимгэн бээлий
* Өдөн бээлий
* Салхины бээлий / гарын алган тал нь хатуулгатай /
* Өдөн бойтог
* Авиралтын оймс 6-8 хос
* Футволка, цамц
* Өдөн хөнжил /-20 С -30 С/
* Чийгний гудас
* Хийлдэг гудас
* Усны сав 1л -2 ш
* Халуун сав 1л
* Шээсний сав 1л
* Аяга, халбага
* Халаасны хутга
* Толгойн гэрэл
* Нөөц батарей
* Зургийн аппарат
* Нарны тос / SF 70 аас дээш /
* Уруулын тос
* Цасны шил
* Том пластик уут -3 ш
* 00 цаас /30 хоногт хүрэлцэх/
* Нойтон салфетка
* Үүргэвч /80 л +/ 1ш
* Үүргэвч 40 л – 1 ш \ дайралтын\
* Ус нэвтэрдэггүй ачааны цүнх /duffel bag/ -1 ш /80л /
* Хувийн хэрэглэж сурсан дуртай хүнсээ авна.
* Авиралтын хоол хүнс
* Эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн, гар хөл дулаацуулагч ...гэх мэт/
1.2. Хотод өмсөх хөнгөн хувцас
* Пүүз
* Аяллын өмд
* Оймс
* Фудболка эсвэл цамц
1.3. Хувийн авиралтын багаж хэрэгсэл
* Мөсний тах /Grivel brand/
* Мөсний алх
* Хударга
* Алхалтын таяг 1 хос
* Карабинууд: түгжээтэй 4ш
Энгийн 4 ш
* Жумаар
* Буугч / наймын тоо /
* Шруп 1 ш / 22 см /
* Дуулга
* Богино олс-Prusik / 2 м / 4 ш
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны авиралтыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Авиралт эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та авиралтаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.