Памирийн уулсын 7000 метрээс дээш өндөртэй 3 оргил болох Исмоил Сомони оргил (хуучнаар Коммунизм оргил, 7495 м), Абу Али ибн Сины оргил (2006 оноос өмнө Ленин оргил, 7134 м), Корженевский оргил (7105 м) нь Киргизстан Таджикстан 2 улсын хилийн заагт оршдог.
Тянь-Шанийн уулсын 7000 метрээс дээш өндөртэй 2 оргил болох Чингис Оргил (хуучнаар Победа оргил, 7439 м), Хантэнгэр оргил (7010м) нь БНХАУ, Киргизстан, Казахстан 3 улсын хилийн заагт оршдог.
Эдгээр 5 оргил нь өндөр, авиралтын зэрэглэл, хүндрэл, газарзүйн тогтоц, байршлаараа уулчдын хүсэл сонирхлыг ямагт татаж ирсэн бөгөөд бүгдэд нь амжилттай авирсан уулчинд ОХУ-ын уулын холбооноос “Цасны барс” цол олгодог. 1961-2010 оны байдлаар 567 уулчин, үүний дотор 29 эмэгтэй уулчин энэхүү цолны эзэн болжээ.
Бишкек хотын нисэх буудал, эсвэл вокзалаас тосуулж, зочид буудалд бууна.
Бишкекээс 460км машинаар явж Хархараа лагерьт ирж хононо.
Өмнөд Инылчик /4000м/ бааз лагерьт нисдэг тэргээр ирнэ.
Өндөр авалт, 7439м Победа оргилын авиралт /1 -р Кемп 4200м, 2-р кемп 5300м, 3-р кемп 5800м, 4-р кемп 6400м, 5-р кемп 6900м /
Бааз лагерьт бууж ирнэ. 4000м
Нөөц өдөр
Ю.Инылчик бааз лагерь-Хархараа нисээд шууд Бишкек рүү 460км машинаар явна.
Бишкек хоттой танилцана.
Бишкек хотын нисэх буудлаас нисэх буюу вокзалаас буцна.
1.1. Хувийн авиралтын хувцас хэрэглэл
* 8000 метрт өмсдөг авиралтын гутал
* Өдөн өмд
* Салхины өмд
* Ноосон өмд / нимгэн ,зузаан /
* Салхины хүрэм
* Жижиг өдөн хүрэм
* 8000 метрийн өдөн хүрэм
* Нарны малгай эсвэл нимгэн малгай
* Зузаан ноосон малгай
* Хүзүүвч
* Нимгэн бээлий
* Өдөн бээлий
* Салхины бээлий \гарын алган тал нь хатуулгатай \
* Өдөн бойтог
* Авиралтын оймс 6-8 хос
* Футволка, цамц
* Өдөн хөнжил /-30 С+/
* Чийгний гудас
* Хийлдэг гудас
* Усны сав 1л -2 ш
* Халуун сав 1л
* Шээсний сав 1л
* Аяга, халбага
* Халаасны хутга
* Толгойн гэрэл
* Нөөц батарей
* Зургийн аппарат
* Нарны тос\ SF 70 аас дээш\
* Уруулын тос
* Цасны шил
* Том пластик уут -3 ш
* 00 цаас /30 хоногт хүрэлцэх/
* Нойтон салфетка
* Үүргэвч /80 л +/ 1ш
* Үүргэвч 40 л – 1 ш \ дайралтын\
* Ус нэвтэрдэггүй ачааны цүнх /duffel bag/ -1 ш /80л /
* Хувийн хэрэглэж сурсан дуртай хүнсээ авна.
* Авиралтын хоол хүнс
* Эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн, гар хөл дулаацуулагч ...гэх мэт/
1.2. Хотод өмсөх хөнгөн хувцас
* Пүүз
* Аяллын өмд
* Оймс
* Фудболка эсвэл цамц
1.3. Хувийн авиралтын багаж хэрэгсэл
* Мөсний тах /Grivel brand/
* Мөсний алх
* Хударга
* Алхалтын таяг 1 хос
* Карабинууд: түгжээтэй 4ш
Энгийн 4 ш
* Жумаар
* Буугч / наймын тоо /
* Шруп 1 ш / 22 см /
* Дуулга
* Богино олс-Prusik / 2 м / 4 ш
* Ачаа даруулах 5мм голчтой нарийн уяа 30 м
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны авиралтыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Авиралт эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та авиралтаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.