Их Алтай нуруу нь БНХАУ,ОХУ,Казакстан,Монгол улсын нутаг дэвсгэрийг хамран оршдог ба Хималай, Памир, Алтай гэсэн гурвалсан уулсын системийн томоохон хэсэг юм. Их Алтай нурууны Белуха уул нь Алтай Сибирийн уулсын дунд хамгийн өндрөөрөө ноёлдог. Белуха уулын баруун оргил нь 4440 метрийн өндөрт, зүүн оргил нь 4509 метрийн өндөрт оршдог. Энэ уулын хос хоёр оргил нь Теректиний нуруу, Сальджарын нуруу, Чуйскийн цаст оргил, Катуны нуруу, Алтай таван богдоос гайхалтай сайхан харагддаг.
Энэ уулыг хамгийн анх 1835 онд Европчуудаас аялагч Ф.В.Геблер харж 3500 м орчим өндөртэй гэсэн таамаглал гаргажээ. Харин нэлээд үнэн бодит судалгааг профессор В.В Сапожников 1895 оноос хийх болсон юм. Анхны авирах оролдлогыг ч энэ хүн хийжээ. 1914 оны 07 сарын 26 нд анхны авиралтыг ах дүү Троновууд баруун талын оргилын Геблерийн мөсөн хананд хийснээр Алтайд анх уулын спорт мэндэлсэн түүхтэй.1935 онд 43 хүн оролцсон бүх Сибирийн уулчдын цугларалт /Альпинад/ авиралт болсон. Ингэж Белуха уулын авиралтын түүх эхэлсэн юм.
Белуха хэдийгээр өндөр биш ч Памир, Тянь-шань,Кавказын гайхамшигт оргилуудтай эн зэрэгцэхүйц байгалийн өвөрмөц онцлогуудтай. Философич Н.К.Рерих бүтээлдээ” Белуха бол Азийн оюуны болоод эрчим хүчний төв гэж үзэж сансар огторгуйтай ямар нэгэн холбоотой” гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ.
Белухаг Энэтхэгчүүдийн судар бичигт “ Шамбалын орон “ гэж нэрлэдэг билээ. Белухад авиралтын 1-5 хүртэлх зэрэглэлтэй замаар авирч болно.Белуха уулын бааз лагерь нь бяцхан нүдэн нуурын хөвөөнд орших Ак-кемийн лагерь юм. Эрт эдүгээ үеэс олон орны уулчид бас жуулчдыг урин дуудсан Белухагийн зам улам бүр тодорсоор.
ОХУ-ын Барнаул, Горный Алтай хотоор дамжин ирсэн оролцогчдыг тухайн хотын нисэх буудал,вокзал дээр угтаж авна. Монгол улсын Баян-Өлгий аймгийн Өлгий хотоор дамжин ирсэн оролцогчдыг Өлгий хотын нисэх буудал дээр угтан авна. Гэйст хаус, гэр кемпэд бууна.
Монголоос ирж буй оролцогчид ОХУ-ын хил рүү нэвтэрч, 580 км машинаар явж Усть-Канд ирж хононо. ОХУ-р дамжин ирж буй оролцогчид мөн энэ өдөр Усть-Канд ирж групптэйгээ нийлнэ. / Майханд /
Усть- Канаас машинаар 170км явж Тюнгур /850м/ тосгонд ирнэ. Аяллын бэлтгэл хангасны дараа унаагаа сольж, бартаат замын том машинаар 10 км яваад Кучерла голын эрэг дээр кемп байгуулж хононо. / Майханд /
55 км зайд орших Аккемийн бааз лагерь /1950м/ хүртэл 2 өдөр алхана. Ачааг моринд ачна. Аккемийн бааз лагерь дээр кемп байгуулж хононо. / Майханд /
Аккемийн бааз лагерь дээр уулын авиралтын техникийн сургалттай. / Майханд /
Мөсөн гол, мөсөн хананд авирах уулын авиралтын техникийн сургалттай. / Майханд /
Хувийн болон багийн ачаа, авиралтын багаж хэрэгслээ үүрч, Аккемийн мөсөн гол, хад асга, мөсөн голын хурдсаар дамжин 17км алхаж Томскийн зогсоол /3000м/ дээр ирж кемп байгуулж хононо. / Майханд /
35-45 градусын налуутай, 300 метр өндөр Делоны мөсөн хананд /3400м / хамгаалалтын олс тавьж, ачаагаа хүргэнгээ өндөр авалт хийнэ. Томскийн зогсоол /3000м/ дээр буцаж ирж хононо. / Майханд /
Өглөө эрт Делоны мөсөн хана руу авирч, замдаа мөсөн ханын толгойд хүргэсэн ачаагаа нэмж үүрээд Хайруулын тавгаар дамжин Казакстаны нутаг дэвсгэрт орших Берельскийн хөтөл дээрх өндрийн кемпэд ирнэ. / Майханд /
Оргилд авирах өдөр. 45 градусын цас болон мөсөн налуугаар хяр даган авирсаар оргилд гарна. Авирсан замаараа бууж, өндрийн кемпэд буцаж ирнэ.Энэ өдөр 10 цагийн урт өдөр болно / Майханд /
Цаг агаарын нөөц өдөр. / Майханд /
Өндрийн кемпээс бүх ачаа, хог хаягдлаа үүрч Хайруулын тавгаар дамжин, Делоны мөсөн хана руу олсоор бууж, Томскийн зогсоол дээр ирж түр цайлна. Аккемийн мөсөн гол, мөсөн голын хурдас, асга хад дамжин Аккем бааз лагерьт оройдоо ирнэ. / Майханд /
Аккем бааз лагериас ачааг моринд ачиж, Аккем гол уруудан 40км алхаж Тюнгур тосгонд ирнэ. Хаалтын оройн хоол иднэ. Батламж гардуулна. / Майханд /
Тюнгураас Усть-Кан хүртэл 170км машинаар явж, үдийн хоолоо идээд оролцогчид ОХУ-ын Горный Алтай буюу Монгол улсын Өлгий хот руу салцгаана. Монгол улсаар дамжиж ирсэн оролцогчид ОХУ-ын хилийн Ташанта боомтод гэйст хауст бууна.ОХУ-аар дамжин ирсэн оролцогчид Горный Алтай хотод буудалд бууна.
ОХУ-ын Горный Алтайгаар ирсэн оролцогчид тус тусын чиглэлийн дагуу нисэцгээнэ. Монгол улсаар дамжиж ирсэн оролцогчид Монгол улсын хил нэвтэрч Өлгий хотод ирж хононо.
Өлгий хотоос буцацгаана.
1. Хувийн авиралтын хувцас хэрэглэл
* 6000 метр хүртэл өмсдөг авиралтын гутал
* Салхины өмд
* Ноосон өмд / нимгэн ,зузаан /
* Салхины хүрэм
* Жижиг өдөн хүрэм
* Нарны малгай эсвэл нимгэн малгай
* Зузаан ноосон малгай
* Хүзүүвч
* Нимгэн бээлий
* Салхины бээлий \гарын алган тал нь хатуулгатай \
* Авиралтын оймс 3-4 хос
* Футволка, цамц
* Өдөн хөнжил /-15-20 С /
* Чийгний гудас
* Хийлдэг гудас
* Усны сав 1л
* Халуун сав 1 л
* Аяга, халбага
* Халаасны хутга
* Толгойн гэрэл
* Нөөц батарей
* Нарны тос\ SF 70 аас дээш\
* Уруулын тос
* Цасны шил
* Том пластик уут -3 ш
* Үүргэвч /80 л +/
* Үүргэвч 10 л \ дайралтын\
* 00 цаас / 16 хоног хэрэглэх/
* Нойтон салфетка
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх
витамин, Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
2. Замд өмсөх хөнгөн хувцас
* Пүүз
* Аялалын өмд
* Оймс
* Фудволка эсвэл цамц
3. Хувийн авиралтын багаж хэрэгслэл
* Мөсний тах
* Мөсний алх
* Хударга
* Алхалтын таяг 1 хос
* Карабинууд: түгжээтэй 3ш
Энгийн 3ш
* Жумаар
* Буугч / наймын тоо /
* Шруп 1ш / 22 см /
* Дуулга
* Богино олс-Prusik / 2 м 4 ш/ / 4 м 2 ш /
* Нарийн уяа 30 м
4. Бусад
* Бичиг баримт: 6 аас дээш сарын хүчинтэй хугацаатай гадаад паспорт
* Зургийн аппарад
* Дэвтэр харандаа
* Хэрэглэж сурсан хоол хүнс
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.
Тайлбар: Белуха уул нь ОХУ, Казакстан улсын хилийн бүст оршдог тул 2 улсын хилийн зөвшөөрөл шаардлагатай. Иймээс оролцогчид хамгийн багадаа 120 хоногийн өмнө захиалгаа өгч, 90 хоногийн өмнө урьдчилгаа төлбөрөө төлж, баримт бичгийн хуулбараа ирүүлнэ