Оросын Их Уулс

Эльбрус уулын авиралт, Хар тэнгисийн эрэг Сочийн амралт

Дэлхийн долоон тивийн ноён оргилуудын нэг, Европ тивийн ноён оргил, Эльбрус нь Кабардин-Балкари ба Карачаево-Черкесийн БНУ-ын хилийн зааг дээр Кавказын үндсэн нуруунаас хойд зүгт 10 км дэх Их Кавказын нуруунд оршдог, 15 км голчтой сөнөсөн галт уул юм.  Эльбрус уул нь баруун /5642м/, зүүн /5621м/ хос оргилтой. Аялал жуулчлалын төдийгүй уулын бүх төрлийн спортын бааз суурь болдог.
Орос улсын Краснодарын хязгаар, Хар тэнгисийн эрэг дэх рашаан сувиллын хамгийн том бүс Сочи нь жилийн 300 өдөр нар ээсэн наран шарлагын газрууд, тэнгисийн бүлээн ус, уулын цэнгэг агаар, рашаан, эрдэст ус, байгалийн болон түүхэн дурсгалт газруудаараа алдартай. Агаарын дундаж температур зундаа 26,5°, тэнгисийн усны температур 24,5°, зөөлөн дулаан уур амьсгал, мөнх ногоон ургамалтай сабтропикийн бүс юм.

  • Улс: ОХУ
  • Бүс нутаг: Кавказын нурууны Салбар нуруу
  • Таатай улирал: 5-9 сар
  • Зэрэглэл:
  • Өндөр: 5642м, 5621 м
  • Хугацаа: 12 хоног / 13 өдөр
  • Зам: Мөс, цас
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
    • * Өндрийн кемпэд 5 хоног
    • * Зочид буудалд 7 хоног

Хамааралтай Аяллууд

Белуха уулын авиралт

Их Алтай нуруу нь БНХАУ,ОХУ,Казакстан,Монгол улсын нутаг дэвсгэрийг хамран оршдог ба Хималай, Памир, Алтай гэсэн гурвалс......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд