6-7 сар
Дэлхийн Долоон тивийн ноён оргилд гарсан орон орны эмэгтэй уулчдын дээд хэмжээний чуулга уулзалт /Монгол улс /
Зорилго
НҮБ-ын “Спорт энх тайвны төлөө” зорилтыг дэмжиж дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлууд болох эх дэлхий байгаль орчноо хайрлан хамгаалах, өлсгөлөн ядуурлыг бууруулах, шашин ба үндэстэн хоорондын зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, улс хоорондын сайн харилцааг эрхэмлэхэд дэлхийн улс орнуудын болон олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлыг хандуулж,зөв зохистой арга хэмжээ авахад эмэгтэйчуудын дуу хоолойг нэмэгдүүлж, энхийн элч төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэхэд оршино.
Уриа : Зулайгаас нь өлмий хүртэл Эх дэлхийгээ хайрлая / Save the Mother Earth from pole to pole /
Оролцогчид
Энэ Олон улсын арга хэмжээнд Дэлхийн Долоон тивийн ноён оргилд гарсан орон орны эмэгтэй уулчдыг манлайлан оролцохыг урьж байна. 2016 оны байдлаар Дэлхийн 26 орны 72 эмэгтэй уулчин 7 тивийн ноён оргилд хөл тавьсан байна.
Хөтөлбөр
- 2020 онд Дэлхийн зулай Хойд туйл, өлмий Өмнөд туйлын сүүлчийн градусыг /111 км +111 км/ цанаар туулж Хойд туйлын 0 градус, Өмнөд туйлын 90 градусд хүрч очих Дэлхийн Долоон тивийн ноён оргилд гарсан орон орны эмэгтэй уулчдын энхийн экспедицийн бэлтгэл ажил,төлөвлөгөөг хэлэлцэж,уриалга гаргах.
- Дэлхий дахинд спорт, энхтайван, хүмүүнлэг, байгал хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тунхаг / баримт / бичиг гаргах
- Мөн цугларалтын хөтөлбөрийн дагуу Монголын түүх соёлтой танилцан, үзэсгэлэнт байгальд аялаж, хамгийн өндөр оргил болох Алтай таван Богд уулын ноён оргил Хүйтэн (4374 м) ууланд хамтарсан авиралт хийх.
Долоон тивийн ноён оргилд гарсан Дэлхийн эмэгтэй уулчдын / World summit of Woman Seven Summiteers / Улаанбаатарын дээд хэмжээний уулзалт болон Хойд ба Өмнөд туйлын энхийн экспедицийн зорилго нь НҮБ, Дэлхийн Байгал Хамгаалах Сан, Олон Улсын Олимпийн Хороо зэрэг байгууллагуудын эрхэм зорилготой нийцэж буй болно.
Цугларалт,Экспедицийн санаачлагч нь: Монгол Улсын иргэн, хатагтай Бадамгаравын Гангаамаа.
Бадамгаравын Гангаамаа нь Дэлхийн 7 тивийн ноён оргилд хөл тавьсан (2016.12.25) анхны Монгол хүн, Дэлхийн зулай Эверестийн оргилд гарсан 2 дахь Монгол хүн буюу Монголын анхны эмэгтэй уулчин, Монгол улсын Гавьяат тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, “Гангаамаа” сангийн тэргүүн.
Харилцах хаяг:
Харилцах хүн: Бадамгаравын Гангаамаа
"Гангаамаа" сан
Утас: +976-99004444
Мэйл хаяг: info@gangaamaa-expeditions.com
gangaamaa8848@gmail.com
Facebook page: Gangaamaa Badamgarav