Хималайн уулсын системийн салбар нуруу, Нинчинтангла нуруу нь 7046 м, 7117 м, 7162 метрийн өндөртэй 3 оргилтой. Төвдийн нийслэл Лхасаас 300км зайд, Намцо нуурын урд эрэгт оршдог.
Лхас хотын нисэх буудалд уулзаж, Хималай зочид буудалд бууна.
Авиралтын бэлтгэлээ хангана. Зуугийн хийд, Эверестийн музей үзнэ.
Авиралтын бэлтгэлээ хангана. Далай ламын өвлийн ордон Ботала үзнэ.
Лхасаас 100км-т орших Нинчинтангла уулын бааз лагерьт очно.
Өндөр авалт.
Бааз лагериас ABC /5000м/ рүү өгсөж хононо.
ABC /5000м/-с дундын кемп рүү өгсөж хононо.
Дундын кемпээс ABC /5000м/-с рүү бууж хононо.
Авиралт
ABC /5000м/- Бааз лагерь-Лхаст ирж Хималай зочид буудалд бууна.
Лхас хотын зах зээлтэй танилцах чөлөөт өдөр.
Лхас хотын нисэх буудлаас ниснэ.
1. Хувийн авиралтын хувцас хэрэглэл
* 7000-8000 метрт өмсдөг авиралтын гутал
* Өдөн өмд
* Салхины өмд
* Ноосон өмд / нимгэн ,зузаан /
* Салхины хүрэм
* Жижиг өдөн хүрэм
* 7000-8000 метрийн өдөн хүрэм
* Нарны малгай эсвэл нимгэн малгай
* Зузаан ноосон малгай
* Хүзүүвч
* Нимгэн бээлий
* Өдөн бээлий
* Салхины бээлий \гарын алган тал нь хатуулгатай \
* Өдөн бойтог
* Авиралтын оймс 6-8 хос
* Футволка, цамц
* Өдөн хөнжил /-20 С -30 С/
* Чийгний гудас
* Хийлдэг гудас
* Усны сав 1л -2 ш
* Халуун сав 1л
* Шээсний сав 1л
* Аяга, халбага
* Халаасны хутга
* Толгойн гэрэл
* Нөөц батарей
* Зургийн аппарат
* Нарны тос\ SF 70 аас дээш\
* Уруулын тос
* Цасны шил
* Том пластик уут -3 ш
* 00 цаас /24 хоногт хүрэлцэх/
* Нойтон салфетка
* Үүргэвч /80 л +/ 1ш
* Үүргэвч 40 л – 1 ш \ дайралтын\
* Ус нэвтэрдэггүй ачааны цүнх /double bag/ -1 ш /80л /
* Хувийн хэрэглэж сурсан дуртай хүнсээ авна.
* Эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн, гар хөл дулаацуулагч ...гэх мэт/
2. Хотод өмсөх хөнгөн хувцас
* Пүүз
* Аяллын өмд
* Оймс
* Фудболка эсвэл цамц
3. Хувийн авиралтын багаж хэрэгсэл
* Мөсний тах /Grivel brand/
* Мөсний алх
* Хударга
* Алхалтын таяг 1 хос
* Карабинууд: түгжээтэй 4ш
Энгийн 4ш
* Жумаар
* Буугч / наймын тоо /
* Шруп 1ш / 22 см /
* Дуулга
* Богино олс-Prusik / 2м / 4 ш
* Ачаа даруулах 5мм голчтой нарийн уяа 30м
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 120 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.