Бусад экспедицүүд

Денали уулын авиралт

Дэлхийн 7 тивийн ноён оргилуудын нэг болох Хойд Америкийн ноён оргил  Денали /6194 м/ уул нь АНУ-ын нутаг Аляск мужид оршдог.
Денали уулын авиралтын улирал  нь жил бүрийн 5 сарын 1-ээс 7 сарын 20-ны хооронд үргэлжилнэ. Денали уулын авиралтанд нээлттэй 6 зам байдаг Cassin Ridge, Muldrow Glacier, Muldrow Traverse, West Buttress, West Rib. Нэг удаагийн авиралтын үргэлжлэх хугацаа 21-24 хоног,авиралт хийх уулчдын насны дундаж 38 нас байдаг.
Энэ уулын авиралтанд таны аюулгүй байдлыг хангах уулын хөтчөөс өөр үйлчилгээ байдаггүй. Авиралтын турш та өөрөө өөртөө үйлчилж, 24 хоног хэрэглэх хоол хүнс, майхан, гал тогоо, хувцас багаж хэрэгслээ үүрч, 4000 метр өгсөх замыг туулна.

  • Улс: АНУ
  • Бүс нутаг: Аляскийн уулс
  • Таатай улирал: 5 сарын 15-аас 7 сарын 15
  • Зэрэглэл:
  • Өндөр: 6194м
  • Хугацаа: 29 хоног / 30 өдөр
  • Зам: : West Buttress: Мөсөн гол, мөсөн хана, цас, хад
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
    • * Гэйст хауст 4 хоног
    • * Майханд 25 хоног

Хамааралтай Аяллууд

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян......

Дэлгэрэнгүй

Монблан, Маттерхорн уулын авиралт

Альпийн нурууны ноён оргил, баруун Европын хамгийн өндөр цэг 4808 метрийн өндөрт, үзэсгэлэнт байгальтай Монблан уул Фран......

Дэлгэрэнгүй

Нинчинтангла уулын авиралт

Хималайн уулсын системийн салбар нуруу, Нинчинтангла нуруу нь 7046 м, 7117 м, 7162 метрийн өндөртэй 3 оргилтой. Төвдийн ......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд