Бусад экспедицүүд

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян-Өлгий аймагт очно. Монголын энэ газар нутагт Казак үндэсний соёл иргэншилтэй танилцаж, бүргэдийн анчин нутгийн айлд зочлох болно.
Алтай таван богдын Хүйтэн уул нь Монгол орны баруун хилийн дагуу  Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт далайн түвшнөөс дээш 4374 м өргөгдсөн. Хүйтэн уулын эргэн тойрон Малчин, Найрамдал, Наран, Бүргэд, Цагаан суврага, Өлгий зэрэг 3800-4129 метрийн өндөртэй цаст оргилууд зэрэгцэн оршдог. Мөн хүн авираагүй нэргүй оргилууд ч байдаг. Эдгээр оргилууд нь Потанин, Александр, Гринейн мөсөн голуудаар эмжигдэн үзэсгэлэн төгөлдөрөөр оршино.
Хүйтэн уул нь Монгол орны хамгийн өндөр уул гэдгээр төдийгүй тогтоц, байршил, зэрэглэлээрээ Дэлхийн уулчид жуулчдын анхаарлыг ихээхэн татаж зуны 3 сард хүний хөл үл тасарна. Хүйтэн ууланд анхны авиралтыг хийснээс хойш 100 гаруй жил болж байгаа бөгөөд  Монголын уулчид 1956 онд анх амжилттай авирсан.

  • Улс: Монгол
  • Бүс нутаг: Алтайн уулсын Монгол Алтайн нуруу
  • Таатай улирал: 6 -9 сар
  • Зэрэглэл:
  • Өндөр: 4374 м
  • Хугацаа: 12 хоног / 13 өдөр
  • Зам: Мөсөн гол, мөсөн хана, цас
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
    • * Зочид буудалд  3 хоног
    • * Гэйст хауст 1 хоног
    • * Ууланд 8 хоног / майханд /

Хамааралтай Аяллууд

Монблан, Маттерхорн уулын авиралт

Альпийн нурууны ноён оргил, баруун Европын хамгийн өндөр цэг 4808 метрийн өндөрт, үзэсгэлэнт байгальтай Монблан уул Фран......

Дэлгэрэнгүй

Денали уулын авиралт

Дэлхийн 7 тивийн ноён оргилуудын нэг болох Хойд Америкийн ноён оргил  Денали /6194 м/ уул нь АНУ-ын нутаг Аляск мужид ор......

Дэлгэрэнгүй

Нинчинтангла уулын авиралт

Хималайн уулсын системийн салбар нуруу, Нинчинтангла нуруу нь 7046 м, 7117 м, 7162 метрийн өндөртэй 3 оргилтой. Төвдийн ......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд