Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4031 метрийн өндөртэй уул юм. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт дотоод тэнгисийн ёроолд анх үүссэн бөгөөд тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй, Хималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулсын анхдагч уул мөн бөлгөө. Хожим Монголын бурханы шашны 3 дахь дэлгэрэлт буюу 1585 оны үеэс Халх Монголыг даасан Очирваань бурханы орон хэмээн тахиж ирсэн уламжлалыг хамгийн сүүлд 1995 онд сэргээж түүнээс хойш 4 жилд нэг удаа тахидаг болсон. Монголчуудын шүтээн, Хангайн нурууны Отгонтэнгэр уулын гороо нь газар газрын хүмүүсийн шүтээн Хималайн нурууны нууцлаг ариун Кайлаш уулын гороотой дотоод ухамсар, ариусал, мөн чанарын хувьд агаар нэг юм. Түүнчлэн, Отгонтэнгэр уулын дүр төрх түүний хормойд орших ар, өвөр Бадархундага нуурын мандалд тусдагийн нэгэн адилаар ариун Манасорвар нуурын мандалд Кайлаш уул сүрлэг дүрээ толидон байдаг.
* Зочид буудалд 4 хоног
* Майханд 7 хоног
Чингис хаан олон улсын нисэх буудалд уулзана. Хотын төвийн 4 одтой зочид буудалд бууна.
Хотын аялал: Үндэсний түүхийн музей, Цонжин болдог. Танилцах хоол.
Улаанбаатар-Улиастай чиглэлд нисч, Донойн нисэх буудалд бууна. Машинаар 100км явж, Гороо эхлэх цэгт хүрч, кемп байгуулж хононо. Машин үлдэнэ. Ачааны морьд ирнэ. / Майхан /
Гороо эхэлнэ. Өдөрт 7 орчим цаг бартаат замаар алхана. Ачааг моринд ачна. Энэ өдөр Дунд Гялаанаас алхаж Хатан бээлийн давааны ар бэл, Отгонтэнгэр уулын зүүн хойд суга хүрч хононо. / Майхан /
Хатан бээлийн давааны ар бэлээс Мэлхий хад буюу Отгонтэнгэр уулын зүүн урд бэл хүрч хононо. /Майхан/
Мэлхий хаднаас 4 орчим цаг алхаж Өвөр Бадар хундага нуур үзээд Олгой нууранд очиж хононо. /Майхан/
Хүнд өдөр. 3400 метрийн өндөртэй хад асгатай даваагаар давна. Даваа уруудаад Цагдуултай амны эхэн дэх жижиг нуурын эрэгт хононо. /Майхан/
Цагдуултай ам уруудан алхаж Дунд гялаан буюу Гороо эхэлсэн цэгт ирнэ. Энд биднийг машин тосно. /Майхан/
Нөөц өдөр
Машинаар Улиастай хот орно. Оройн хоол иднэ. Зочид буудалд бууна.
Донойн нисэх буудлаас Улаанбаатар хот руу ниснэ. Зочид буудалд бууна. Бэлэг дурсгалын зүйлс худалдан авна. Оройн хоол иднэ.
Чингис хаан олон улсын нисэх буудлаас ниснэ.
Аяллын хэрэгцээт зүйл / Юу авч ирэх вэ? /
* Цаг агаарт тохирсон хувцас
* Алхалт болон кемп дээр өмсөх дулаан хувцас, малгай, бээлий
* Салхины хүрэм
* Өдөн хүрэм
* Зузаан өмд
* Салхины өмд
* Нөөц оймс, цамц
* Ноосон малгай
* Зузаан, нимгэн бээлий
* Зузаан ноосон цамц
* Хүзүү, нүүрний хаалт
* Хөлд таатай аяллын пүүз
* Шагайны хамгаалалттай өндрийн алхалтын гутал
* Алхалтын таяг
* Халуун сав /1 л/
* Усны сав / 1 л/
* Sleeping bag -Аяны хөнжил /-15С +/
* Нарны шил
* Нарны малгай
* Толгойны гэрэл нөөц батарейтай
* Ус нэвтрүүлдэггүй ачааны цүнх / 70-80 л/
* Өдрийн үүргэвч / 30-40 л /
* Борооны цув
* Нарны тос
* Уруулын тос
* Хувийн ариун цэврийн хэрэгсэл
* 00 цаас, нойтон салфетка
* Халаасны хутга
* Гэрэл зургийн аппарат
* Дэвтэр харандаа, үзэг бал
* Хэрэглэж сурсан дуртай хоол
* Хувийн эмийн сан / Өвчин намдаах эм, Халууны эм, Гэдэсний эм, Хаван хөөх эм, Даралтны эм, Цус шингэлэх витамин,
Аспириний төрлийн эм, Хуруу лент, шарх цэвэрлэх түрхлэг,спиртэн хөвөн ...гэх мэт/
* Зохион байгуулагч хариуцах нийтийн эмийн сан /Даралт, хүчилтөрөгч, халуун хэмжигч, чиг баригч, ороох боох материал/
АЯЛАЛ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОН ЦУЦЛАХ ЖУРАМ
Бид таны аяллыг хөтөлбөрийн хүрээнд, таны захиалсны дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй, тав тухтай, амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, 3-4 сарын өмнө бэлтгэл ажлыг хангадаг. Гадаад болон дотоодын хамтрагч түншүүддээ таны нислэг, зочид буудлыг урьдчилан захиалж баталгаажуулахаас гадна аяллын холбогдох зөвшөөрлүүдийг урьдчилж авах зайлшгүй шаардлагатай байдаг.
Баталгаажуулалт: Аялал эхлэхээс 90 өдрийн өмнө урьдчилгаа 30 хувийг төлж аяллаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө төлж дуусгана.
Цуцлах: Та аяллаа цуцалсан тохиолдолд таны төлсөн урьдчилгаанаас зохион байгуулалтын зардлыг суутгаж дараах байдлаар буцаан олгоно.
30-с дээш хоногийн өмнө бол 100% буцаан олгоно.
15-30 хоногийн өмнө бол 75% буцаан олгоно.
8-14 хоногийн өмнө бол 50% буцаан олгоно.
0-7 хоногийн өмнө бол 25% буцаан олгоно.