Монголын сайхан орноор

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян-Өлгий аймагт очно. Монголын энэ газар нутагт Казак үндэсний соёл иргэншилтэй танилцаж, бүргэдийн анчин нутгийн айлд зочлох болно. Алтай таван богдын Хүйтэн уул нь Монгол орны баруун хилийн дагуу  Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт далайн түвшнөөс дээш 4374 м өргөгдсөн. Хүйтэн уулын эргэн тойрон Малчин, Найрамдал, Наран, Бүргэд, Цагаан суврага, Өлгий зэрэг 3800-4129 метрийн өндөртэй цаст оргилууд зэрэгцэн оршдог. Мөн хүн авираагүй нэргүй оргилууд ч байдаг. Эдгээр оргилууд нь Потанин, Александр, Гринейн мөсөн голуудаар эмжигдэн үзэсгэлэн төгөлдөрөөр харагдана. Хүйтэн уул нь Монгол орны хамгийн өндөр уул гэдгээр төдийгүй тогтоц, байршил, зэрэглэлээрээ Дэлхийн уулчид жуулчдын анхаарлыг ихээхэн татаж зуны 3 сард хүний хөл үл тасарна. Хүйтэн ууланд анхны авиралтыг хийснээс хойш 100 гаруй жил болж байгаа бөгөөд  Монголын уулчид 1956 онд анх амжилттай авирсан.Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших Хотон, Хурган нуурууд нь мөстлөгийн гаралтай, цэнгэг уст үзэсгэлэнт томоохон нуур юм. Энэ хоёр нуур хоорондоо 2 км урттай хоолойгоор холбогдох бөгөөд Ховд голыг усаараа тэтгэдэг. Хотон, Хурган нуур далайн түвшнээс 2072-2084 метрт өргөгдсөн, эргийн урт 22-23 км, өргөн 4-6 км, 50-71 км.кв талбайг эзэлнэ. Дундаж гүн 7.8-26.8 м, хамгийн гүндээ 28-58 метр хүрнэ.Хурц ногоон нуга, цэлмэг тэнгэр, цагаан цасан малгай, ногоон модон хүрэмтэй уулсын хормойг чимэглэн хөхрөх холбоо хоёр нуурын эрэгт бөмбийх казах гэрүүд зурагнаас бууж ирсэн мэт үзэсгэлэнтэй.

  • Улс: Монгол
  • Бүс нутаг: Алтайн уулсын Монгол Алтайн нуруу,Нууруудын ай сав
  • Таатай улирал: 7-8 сар
  • Зэрэглэл:
  • Өндөр: 4374 м
  • Хугацаа: 16 хоног / 17 өдөр
  • Зам: Мөсөн гол, мөсөн хана, цас, уулын нуга, хээр
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Зочид буудалд 3 хоног
    * Гэйст хауст 1 хоног
    * Майханд 12 хоног

Хамааралтай Аяллууд

Зүүн тайга, Хорьдол сарьдагийн морин аялал

Та Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн нуруу, Зүүн, баруун тайгаар мориор аялахдаа Монгол Улсын үндэсний цөөнхийн......

Дэлгэрэнгүй

Малчин Оргилын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак түмний өлгий нутаг Баян-Өлгийн аймгийн Алтай таван богдын байгалийн цогц......

Дэлгэрэнгүй

Отгонтэнгэр уулын гороо

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён орги......

Дэлгэрэнгүй

Мөсний баяр, Мөнх Сарьдаг уулын авиралт

Бүрэн хаан уул, Хөвсгөл нуур Мөнх сарьдаг уул нь Хөвсгөл аймгийн нутагт ОХУ, Монгол улсын хилийн дагуу сунаж тогтсон  М......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд