Монголын сайхан орноор

Зүүн тайга, Хорьдол сарьдагийн морин аялал

Та Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн нуруу, Зүүн, баруун тайгаар мориор аялахдаа Монгол Улсын үндэсний цөөнхийн хамгийн бага төлөөлөл болох цаатан иргэдийн ахуй, бөө мөргөлийн зан үйл, Монгол орны хамгийн зэлүүд онгон дагшин байгальтай нүүр тулж, технологийн хөгжил, мэдээллийн дарангуйлал, тансаг хэрэглээнд төөрсөн бидний амьдралаас тэс ангид жинхэнэ “МИНИМАЛИСТ” амьдралаар амьсгалах болно. Хоёр сая гаруй жилийн настай, Монголын хамгийн гүн, Монгол улсын нийт цэнгэг усны 70%-ийг дангаараа бүрдүүлдэг, цэнгэг уст Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн, Төв азийн тал нутаг, Сибирийн тайгатай зэрэгцэн байгалийн үзэсгэлэнт төрхөө гайхуулан оршдог. Амаргүй замд өөрийгөө сорьж, адал явдлаар дүүрэн аялж, байгалийн сайханд нүд сэтгэлээ баясгаж, Хөх сувд-Хөвсгөл нуурын эрэгт алжаалаа тайлах гайхамшигтай цогц аялал таныг хүлээж байна.

  • Улс: Монгол
  • Бүс нутаг: Дархадын хотгор, Хорьдол Сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур
  • Таатай улирал: 7.15-9.15
  • Зэрэглэл: Байгаль, соёлын адал явдалт аялал
  • Өндөр: 3000м
  • Хугацаа: 16 хоног / 17 өдөр
  • Зам: Тайга, ян сарьдаг
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Зочид буудалд 3 хоног
    * Жуулчны баазад 2 хоног
    * Гэйст хауст 1 хоног
    * Майханд 8 хоног
    * Урцанд 2 хоног
     

Хамааралтай Аяллууд

Малчин Оргилын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак түмний өлгий нутаг Баян-Өлгийн аймгийн Алтай таван богдын байгалийн цогц......

Дэлгэрэнгүй

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян......

Дэлгэрэнгүй

Отгонтэнгэр уулын гороо

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён орги......

Дэлгэрэнгүй

Мөсний баяр, Мөнх Сарьдаг уулын авиралт

Бүрэн хаан уул, Хөвсгөл нуур Мөнх сарьдаг уул нь Хөвсгөл аймгийн нутагт ОХУ, Монгол улсын хилийн дагуу сунаж тогтсон  М......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд