Монголын сайхан орноор

Малчин Оргилын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак түмний өлгий нутаг Баян-Өлгийн аймгийн Алтай таван богдын байгалийн цогцолборт газар бол өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн, хойлог, тас, ёл,бүргэд  зэрэг жигүүртний байршил нутаг билээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших Хотон, Хурган нуурууд нь мөстлөгийн гаралтай, цэнгэг уст томоохон нуур юм. Энэ хоёр нуур хоорондоо 2 км урттай хоолойгоор холбогдох бөгөөд Ховд голыг усаараа тэтгэдэг. Хотон, Хурган нуур далайн түвшнээс 2072-2084 метрт өргөгдсөн, эргийн урт 22-23 км, өргөн 4-6 км, 50-71 км.кв талбайг эзэлнэ. Дундаж гүн 7.8-26.8 м, хамгийн гүндээ 28-58 метр хүрнэ. Хурц ногоон нуга, цэлмэг тэнгэр, цагаан цасан малгай, ногоон модон хүрэмтэй уулсын хормойг чимэглэн хөхрөх холбоо хоёр нуурын эрэгт бөмбийх казах гэрүүд зурагнаас бууж ирсэн мэт үзэсгэлэнтэй.Нуураа өгсөн алхсаар атан тэмээний алхааг сорих Тахилтын даваагаар давж, Хар салаагаар уруудан Тува нарын шүтлэгт Шивээт хайрхан ууланд хүрнэ. Энд та шинэ чулуун зэвсгийн үеийн анчид, малчдын үлдээсэн Төв Азийн хадны сүг зургийн урлагийн томоохон төвүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох олон мянган жилийн настай хадны зургийн галерейд саатан цаг хугацааг ажралгүй туулсан бүтээлүүдийн ур хийцийг бахдан шагшаарай.Мөн Алтайн сүрлэг уулсын цаст өндөр оргилууд тэдгээрийг эмжсэн Потанина,Александра,Гринейн мөсөн голуудыг харж нүд сэтгэл баясахын зэрэгцээ 4050 метр өндөртэй Малчин оргилд хүчээ сорино.

  • Улс: Монгол
  • Бүс нутаг: Алтайн уулсын Монгол Алтайн нуруу, Нууруудын ай сав
  • Таатай улирал: 7-8 сар
  • Зэрэглэл: Өндрийн алхалт, байгалийн аялал
  • Өндөр: 2000м-4050 м
  • Хугацаа: 14 хоног/ 15 өдөр
  • Зам: Хад асга, уулын нуга болон хээрийн
  • Оролцогчид: Монгол улсын болон гадаадын иргэд
  • Байрлах газар:
  • * Зочид буудалд 3 хоног
    * Гэйст хауст 1 хоног
    * Майханд 10 хоног

Хамааралтай Аяллууд

Зүүн тайга, Хорьдол сарьдагийн морин аялал

Та Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн нуруу, Зүүн, баруун тайгаар мориор аялахдаа Монгол Улсын үндэсний цөөнхийн......

Дэлгэрэнгүй

Алтай Таван Богдын Хүйтэн уулын авиралт, Хотон, Хурган нуурын алхалт

Бид Алтайн их уулсад авирахын тулд Монголын хамгийн баруун зах хязгаар болох Казак үндэстний өлгий нутаг үзэсгэлэнт Баян......

Дэлгэрэнгүй

Отгонтэнгэр уулын гороо

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён орги......

Дэлгэрэнгүй

Мөсний баяр, Мөнх Сарьдаг уулын авиралт

Бүрэн хаан уул, Хөвсгөл нуур Мөнх сарьдаг уул нь Хөвсгөл аймгийн нутагт ОХУ, Монгол улсын хилийн дагуу сунаж тогтсон  М......

Дэлгэрэнгүй

Хамтрагч, Дэмжигч Байгууллагууд